Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас “ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалтыг өнөөдөр (2023.06.02) зохион байгуулж телевиз, сонин, вэб сайтын сэтгүүлч, редактор, чөлөөт сэтгүүлчдийн төлөөлөл нийт 30 сэтгүүлч оролцлоо.
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван сургалтыг нээж хэлсэн үгэндээ Гаалийн байгууллага сэтгүүлчдийг шаардлагатай мэдээллээр хангахад цаашид анхаарч ажиллахаа илэрхийлээд, өнөөдөр цаг гарган ирсэн сэтгүүлчдэдээ талархал илэрхийлж амжилт хүссэн юм.
Мөн Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр, Хяналт, бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн, Тариф, татварын газрын дарга Я.Эрдэнэчимэг, Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар нар “Шүгэл” ажиллагаа, “Шүүр” ажиллагаа, нүүрсний хулгай, зарим барааны татвар, тариф, хар тамхи сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг зөрчил гэх мэт өргөн хүрээтэй сэдвээр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Түүнчлэн Сургалтын төв, Гаалийн хяналт бүрдүүлэлтийн газар, Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтэс болон Хорио цээрийн хэлтсээс шинэ тутам батлагдсан хууль, журам, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
Оролцогчдын зүгээс гаалийн байгууллага анх удаа сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд цаашид илүү нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллах, дараагийн удаа гадаад худалдааны статистик мэдээллийг вэб сайтаас хэрхэн авч боловсруулах талаар сургалт зохион байгуулах санал гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна