ӨНӨӨДРӨӨС ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД

Moderator
2023/06/05

Улаанбаатар хотод дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-наас эхлээд байгаа. 

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-15-ны өдрүүдэд дараах байршлуудад дулааны шугамын засвар хийх хуваарьтай байна.

Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, Хангай хотхон орчмын хэрэглэгчид, 100 айл, 11-р хороолол, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид 

"УБДС" ТӨХК-аас тайлбарласнаар, 10 хоногийн хугацаанд төв шугамын таслах хаалт шинэчлэн солих, худаг өргөтгөж сэргээн засварлаж урсгал засвар хийх юм байна. 

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс "Засварын ажлыг хуваарьт заасан байршлуудад 8-14 хоногт өдрийн болон шөнийн цагаар гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл засвар хийх үеэр хэрэглээний халуун усыг хаана.

Сүүлийн таван жилд шинэчлэгдсэн магистраль шугамуудыг шахаж шалгаад нэмэлт ажил хийхээргүй бол ажиллагаанд шууд залгах юм. 

 Share on FacebookShare on Twitter


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.183
    2023/06/06

    l

    Хариулах
  • 202.21.107.28
    2023/06/05

    Гэтэл яагаад ЧД ийн 6- р хорооны байрнуудад халуун ус хязгаарлав.33а, 42,42 гэх мэт???

    Хариулах
    • 66.181.190.191
      2023/06/06

      Baynburd tasalna gd orson bn