Та мэдэх үү: Монгол Улс 100 мянган ам.долларын үнэтэй босготой

Moderator
2023/06/05


Хөрөнгө оруулагчдаа элгэмсэг, найрсгаар далладаг ч замд нь нүх ухдаг дутагдал манай эрх баригчдад бий. Энэ нь энгийн тоо статистик, баримтаар батлагдана.

Тухайлбал:

Монголын шүүх гаднын хөрөнгө оруулагчийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд дунджаар 6.2 жил зарцуулдаг. Мөн хамгийн дээд тал нь 16 жил үргэлжилсэн тохиолдол байдаг аж.
Гаднын хөрөнгө оруулагч компаниа бүртгүүлэхэд 100 мянган ам.долларын өндөр босго тавьдаг.
Дөрвөн компани 25 хувь дээр нийлээд хөрөнгө оруулалт хийлээ гэж үзэхэд дөрвөн оролцогчоос тус бүрд нь 100 мянган ам.доллар авдаг.
Гадны хөрөнгө оруулагчдад зориулсан нэгдсэн мэдээллийн сан, цэг байдаггүй гээд тоочвол олон дутагдал бий.
Монгол Улс эдийн засаг хөгжлийн яамтай болсноор хөрөнгө оруулалтын тал дээр ахиц гарна гэж хүлээж байсан ч үр дүн үзүүлэхгүй байсаар 2 дахь жилээ үдэх нь. Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулга энэ хаврын чуулганаар батлагдах хүлээлттэй байна. Энэ хууль батлагдвал бага ч атугай нар гарна гэж найдаж байгаа юм.

Тус хуулийн төсөлд 100 мянган ам.долларын босгыг арилгаж, Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар тусгажээ. Мөн хөрөнгө оруулалтын маргааныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нээж өгч байгаа аж.

Гэхдээ намрын чуулганаар Гадаад хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталсан ч өнөөг хүртэл ямар ч гаднын банк орж ирээгүй байгаа нь эмзэглэмээр бас эмээх асуудал юм. Энэ нь хөрөнгө оруулагчид итгэлгүй байгаагийн тод жишээ.

Иймд хуулийн шинэчлэлээ хурдлуулахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдаа урих, энэ салбарын цахим шинэчлэлийг шат ахиулах шаардлагатай байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна