УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа хамгийн олон гишүүнтэй парламент бүрдэхээр болсон.
Тодруулбал, лхагва гарагт Монгол Улсын Үндсэн хуульдаа “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын гишүүний 78 нь олныг төлөөлөх, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэх өөрчлөлтийг оруулсан.
Тэгэхээр ирэх жил намууд тойрогт 78 гишүүнээ илгээх бол жагсаалтад 48 хүнээ “дархална”.
Өнөөгийн эрх баригчдын хувьд тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд санасандаа хүрч, ҮХӨ-ийг хийлээ, чадлаа. Гэвч баярлах болоогүй.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд бий болсон, бугшсан, өдгөө нийгмийн бухимдлыг төрүүлж буй асуудлуудыг цэгцлэхээр тунхагласан. Холбогдогчдыг ч ил болгож байна.
Яг түүн шигээ, тэдэнд хуулийн дагуу, намынхаа дүрмийн дагуу хариуцлага тооцох ёстой.
УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө ЖДҮХС-гийн асуудал үүсч, тухайн үед МАН-ын дарга байсан У.Хүрэлсүх нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй хэмээж байв. Мэдээж бүгдийг биш ч гэлээ тодорхой тооны хүнээр “туг тахиж”, дүр эсгээд өнгөрсөн.
Харин энэ удаа нэгэнт Засгийн газраас 5 Ш хөтөлбөрийн хүрээнд олон асуудлыг илчилж байгаа учраас Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, Засгийн газрын тусгай сангууд, аливаа хууль бус болон ёс зүйгүй үйлдлээрээ нийгмийн бухимдлыг төрүүлсэн, тэдгээрт нэр холбогдсон хүмүүсээ ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй, тэр тусмаа жагсаалтын 48 хүндээ багтаалгүй, улстөрийн карьерийг нь цэглэх хэрэгтэй.
Тэгж байж МАН-д дараагийн 30 жил гэж ярих эрх үүснэ. Тэгж байж МАН УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа баярлах эрхтэй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
174.234.80.123
Хуцалгуй сайн ажиллаж татвараа сайн толцгоо ухэр Монголчуудаа улны бузруудаа хохин гэжын шдээ мохолруугээ явцгаа олон юм буу хуцацгаа юу тарьсан тууныгээ идцэгээ улныхаан кк хохинээ гэж...
Хариулах66.181.161.253
ҮХӨ
Хариулах