Монгол Улсын туурга тусгаар, бүрэн эрхтэй оршихуйн үндэс болсон нутаг дэвсгэрийн төлөөлөл парламентад бүрэн хангагдаж байх ёстой. Энэ бол өөрчлөлт хийхдээ баримталсан нэг дэх үндсэн зарчим.
Хоёрдугаарт, сонгосон гишүүн нь Монгол Улсын нийт хүн ам буюу иргэн бүхний эрх ашгийг аль болох бүрэн, тэгш төлөөлж байх чадварыг парламентад бүрдүүлэх ёстой.
Гуравдугаарт, Монголын нийгмийн нийт бүлэг, кластерийн төлөөлөл парламентад сууж байх учиртай. Эмэгтэйчүүд, залуус, баялаг бүтээгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчин, ажилчин, эрдэмтэн гээд ажил мэргэжлийн бүлгийн бүх төлөөлөл парламентад сууж байж, нийт иргэдийн эрх ашиг хангагдана.
Ийм 3 шалгуурыг тэгш хангаж чадаж байвал төлөөллийн чадавх дархлаатай, хүчтэй болно. Тиймээс энэхүү өөрчлөлт төр тогтвортой, парламент чадавхтай, засаглал тэнцвэртэй, эрх мэдэл хяналттай байх суурь реформын эхлэлийг тавина гэдэгт эргэлзэхгүй байна.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ