Засгийн газрын ээлжит хуралдаанаар төсөвт хийх тодотголын тоонуудаа эцэслэн батална гэж дөнгөж өчигдөрхөн УИХ дахь МАН-ын гишүүд, сайдууд ам уралдан ярьж байна.
Бүр уралдаж ирээд Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, нэмээд өнгөрсөн хугацааны мөнгийг нөхөж олгох, тэтгэврийг 10 хувь нэмнэ гэж ярьсан.
Мэдээж сайхан мэдээ.
Гэхдээ үүний тулд 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай. Одоохондоо Засгийн газрын зүгээс “Эдийн засгийг тогтворжуулахын тулд нүүрсний худалдааг ил тод болгож 2022 оны төсөв оны төгсгөл рүү 1.5 их наядаар сайжирсан. Төсвийн алдагдал буурсан, валютын нөөц нэмэгдсэн. Гадаад өрийн эрсдлээс болж, дефольт болохоос бүрэн гарсан. Эхний улирлын байдлаар 36 сая тонн нүүрс экспортолно гэж байсан бол 60 хувийг буюу 19.6 сая тонн нүүрс гаргасан. Энийгээ цаашид хадгалах нь чухал гэж үзсэн” гэж тайлбарлаж байгаа.
Үнэндээ энэ нь тийм ч эерэг үзүүлэлт хийгээд тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс нэмэх хангалттай төсөв биш.
Харин ч эсрэгээрээ татвар нэмж, эргээд цар тахлаас хойш сэргэх гэж хичээж яваа хувийн хэвшлээ элгээр нь хэвтүүлэх гэсэн башир арга болж хувирна. Хамгийн наад зах нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импортын татварыг нэмэхээр зэхэж байгаагаа хэрхэн тайлбарлах бол.
Засгийн газар татвар нэмэхээр зэхэж байгааг ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Довчинсүрэн баталсан. Тэр “Өндөг, тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг импортын гол нэрийн бүх бүтээгдэхүүний татвар одоо 5 хувь байгааг энэ ондоо багтаан 10 хувь болгож нэмэгдүүлнэ. Дотооддоо үйлдвэрлэдэг импортын 47 нэрийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмнэ” гэдгийг мэдэгдсэн.
Тэгэхээр тэтгэврийг 10 хувь нэмнэ гэж амлаад эргэж хараад татвар нэмэх байдлаар буцаагаад халаас суйлах арга хэрэглэх гэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.9.40.168
UIH iin haldashgui bdl gedgiig avch hay.Hun alna.hulgai hiine.huchin hiine.Hun daramtlana.garsan toirogoo bugdiig exemdene.Huuhdee zodno agsan tavina.hen ch hariutslaga huleehgui.Ugaas chdamjgui humuus tur barij.dampuuruulj bn.Haldaahgui bdl.eruulen tatah huulitai bol.Hen ch 126 songoogui.odoo har madhinaar garna.EK iin 6 jiliig harj uzeh estoi.
Хариулах192.82.90.108
500 авдаг 10 хувь чинь 50 мянга 550 болох юм бнаӨөрчлөлт гарах уу Амьдралд нэмэр болох мөнгө мөн үү Бага байна Нэмэргүй нэмэлт бна
Хариулах