Хэдхэн хоногийн дараа “Эх үрсийн баяр” болж, хүүхэд багачууд хүн бүрээс бэлэг авч магнайгаа тэнийтэл баярладаг билээ. Гэхдээ эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ өгч буй бэлгийн орц, найрлагад хэр санаа тавьдаг вэ?
ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдаг. Тэгвэл хүүхдийн баярын 1 уут бэлгэнд 1 ширхэг жүүс, 1 ширхэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, 1 ширхэг шоколад зэрэг ойролцоогоор 6 ширхэг хүнсний бүтээгдэхүүн ордог бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг. Энэ нь зөвлөсөн хэмжээнээс 16 дахин их байгаа юм. Үүнээс юуг харж болох вэ гэвэл та хүүхдэдээ аяга дүүрэн сахар өгч байгаагаас ялгаагүй зүйлийг бэлэг нэрийдлээр хүүхдэдээ өгч байна.
Сахар хүүхдийн эрүүл мэндэд ямар муу нөлөө үзүүлэх вэ гэвэл хамгийн наад зах нь шүд цоорол, буйлны үрэвслийг үүсгэнэ. Цаашлаад хоолонд дургүй болж, шим тэмжээлийн дутагдалд орох, диатез, анхаарал сарних, өсөлт муудах, хүнсний харшилд өртөх, дархлаа сулрах зэрэг олон сөрөг үр дагавартай. Тиймээс хүүхдэдээ бэлэг сонгохдоо сахарын агууламж бага, аль болох эрүүл бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.
Мөн сахарын агууламжаас гадна гарал үүсэл тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах хугацаа дууссан эсэх мэдээллүүдийг сайтар шалгаж, нягталж авахыг анхааруулж байна. Учир нь хүүхдийн баяр ойртмогц мэргэжлийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийдэг бөгөөд шалгалтаар дээрх зөрчлүүд илэрдэг юм. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийн бэлгэнд хойрго хандалгүй эрүүл, чанартай бэлэг сонгоорой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна