Сонсогч залуу айлын цонхоор дамжин орж, шатаж байсан айлын галыг унтраажээ

Moderator
2023/05/24

Хилийн цэргийн 0184 дүгээр ангиас Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төвийн хилийн албаны тэнхимийн “Хилчин” бэлтгэх дамжааны сонсогч, М.Жангартулга шатаж байсан айлын галыг унтраажээ.
Тодруулбал, 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр ДХИС-ийн урд байрлах 4 давхар хуучны байрны 3 дахь давхрын айлын тагтнаас гал гарч байхыг харан, хажуу айлын цонхоор дамжин орж галыг унтраасан байна.
Тухайн айлын тагтан дээр цаасан хайрцаг, хивс шатаж байсан бөгөөд хажуу айлаас ус авч галыг унтраан дуудлага өгч, Онцгой байдлын гал унтраах бүлэгт хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна