НЭГ НАСТАЙ ХҮҮХЭД ХАШААНДАА ТОГЛОЖ БАЙГААД МОДОН ЖОРЛОНД УНАЖ НАС БАРЛАА

Moderator
2023/05/23

Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд модон жорлонд унасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод оршин суух 1 настай, эрэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад модон жорлонд унаж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна