Нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг. Дээрээс нь нэмээд Сангуудын хэрэг илэрч бултаараа эрх баригчдыг, улстөрчдийг хараан зүхэж байгаа энэ цаг үед эдгээрээс дутахгүй нэг асуудал байгаа ч дарагдаж бүдгэрэх янзтай.
Энэ бол архи, архичдын асуудал.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Жилд 1 хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үзнэ...” гэсэн байдаг. Гэтэл манай улсад 1 хүнд 55 литр архи ноогдож байгаа нь АЮУЛЫН ХАРАНГА аль хэдийн дэлдчихсэн гэсэн үг.
Энэ тухай Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан анхааруулсан байдаг. Үүнийг “Ташаа мэдээлэл. Нэг хүнд 12 л спирт ногдож байгаа гэсэн” гэж маргаж ч магад бөгөөд энэ нь 21-ээс дээш насны хүнд ногдуулж тооцож буй хэмжээ юм.
Тэгвэл 2018 онд үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний 1 хүнд ногдох тооцооллыг гаргахад:
спирт 3.3 литр
архи, дарс 9.2 литр
шар айраг 28.9 литр ногдож байсан байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн дотооддоо үйлдвэрлэснийг нь л ийнхүү тооцсон байдаг. Үүн дээр мэдээж импортоор орж ирсэнийг нь нэмбэл зах замбараагаа алдана.
Нөхцөл байдал ийм байхад төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь Үндэснийхээ аюулгүй байдлыг тавьж туучхаад учраа олохгүй мунгинаж байна гэж ойлгогдож байгааг дээр доргүй яриад эхэллээ. Үнэн юм биш биз...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна