Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох үйл ажиллагаанд ашиглагдаж байсан “Жолоочийн бүртгэл мэдээллийн сан”, “Онолын цахим шалгалтын систем”, “Жолоодох эрх олгох шалгалтад хамрагдах иргэдийн мэдээллийн систем” зэрэг программ хангамжуудыг нэгтгэн, шинэчлэн боловсруулж 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс үйл ажиллагаанд нэвтрүүлснээр мэдээллийн нууцлал, аюулгүй байдал хангагдаж, жолоодох эрхийн онолын шалгалтыг бүрэн цахимжуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтын байгууллагад суралцаагүй иргэдэд жолоодох эрх, ангилал нэмэгдүүлэх боломжийг хязгаарласан.
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгахад Хэнтий аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал нэмэгдүүлнэ гэж залилан мэхэлж 62.470.000 төгрөгний хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Мөн Дорнод аймагт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А гэгч нь дээрх төрлийн зар мэдээллийг цахим орчинд нийтлэж 12 иргэнийг залилан мэхэлсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэдийг дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрэгэ киоск” системын төлбөрийн баримтад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг байршуулан мэдээллийг тогтмол хүргэж байна.
Иймд иргэд та бүхэн “жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
59.153.113.205
Тийм
Хариулах202.126.88.206
130 алуурчин бэлтгэгдэх дөхжээ….
Хариулах