-ЭХ ОРНЫХОО НУТАГ ДЭВСГЭРТ ХЯТАДУУДЫН УЛЫГ ДОЛООЖ АМЬДАРЧ БАЙНА-
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Өргөн талын эрдэнэс” ХХК Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг буюу Бичигтийн боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулахдаа удаа дараагийн хууль бус үйл ажиллагаа явуулдаг талаар бид мэдээлсэн. Энэ талаарх гомдол мэдээллийг манай редакцид ирүүлсний дагуу сурвалжлах баг Бичигт боомтыг зорьсон юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн нөлөө бүхий хилийн боомтод Хятад иргэд хэрхэн давуу эрх эдэлж, эрх дураараа авирлаж буй нь эндээс ил болов.
БНХАУ-ын иргэний эзэмшилд байдаг “Өргөн талын эрдэнэс” ХХК нь Монгол залуусыг хөдөлмөрийн мөлжлөгт оруулаад зогсохгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлдөггүй гэх. Арга буюу уг компанид ажилладаг Монгол жолооч нар цалин хөлсөө дутуу үнэлүүлж, нойр хоолгүй өдөр шөнийг өнгөрөөхдөө компанийн удирдлагуудад санал, бодлоо илэрхийлдэг ч шийдвэрлэж өгөхгүй байсаар олон сарын нүүрийг үзжээ. Харин зарим жолооч “Бид нар эх орныхоо нутаг дэвсгэрт байгаа мөртлөө Хятадуудын улыг долоож амьдарч байна” гэх.
Гэтэл тус компанийн удирдлагууд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулсан ашгаа өөрсдөө хүртээд өнгөрдөг ч гэх гомдол мэдээлэл бидэнд ирсэн юм. Учир нь энэ тухай нэгэн баримт дэлгэхэд тус компанийн удирдлагууд Улаанбаатар хотод тансаг зэрэглэлийн “Dream land” хаус хорооллыг өөрсдийн эзэмшилд түрээсэлдэг байна. Түүгээр зогсохгүй тус хороолол дахь 301 тоот хаусд Хятад иргэд өсвөр насны охидын биеийг үнэлүүлж, зугаагаа гаргадаг аж. Үүний цаана хэд хэдэн өсвөр насны охид бэлгийн дарамтад өртөж, тэдэнд дээрэлхүүлж байгаа юм. Энэ маягаар Монгол Улсын нутаг дэвсгэрт баялаг зөөж, хэнд ч дийлдэхгүй давуу эрхтэй болсон Хятад иргэдэд хариуцлага тооцох нэгээхэн ч хууль хяналтын байгууллага үгүй болжээ. Тухайлбал, хэдхэн сарын өмнө тус компанийн удирдлагууд хилээр зөвшөөрөлгүй нэвтэрч, хил хамгаалах байгууллагынханд баригдсан ч удалгүй суллагдаж, хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. Учир нь тэд хил хамгаалах байгууллагын хэд хэдэн удирдлагад авилгал өгч, цаашлаад боомт дагасан бүхий л үйл ажиллагаанд хууль бусаар давуу эрх эдлэх болжээ. Өнгөрсөн онд дуулиан тарьсан нүүрсний хулгай, тээврийн асуудал дан ганц дотоодоор зогсохгүй БНХАУ-ын энэ мэт компаниудтай шууд холбоотой аж.
Гэтэл Өргөн талын эрдэнэс гэх энэ компани нь олон Монгол залуусын хөдөлмөрийн бүтээмжийг үгүй хийж, олсон ашгаараа хотын тансаг бүхнийг эдэлж, Монгол охидуудаар дур хүслээ хангасаар байна. Цаашлаад тэд Монгол Улсад зөвхөн дур хүслээ хангаж, зугаа цэнгэлээ эдлэх гэж орж ирдэг ч гэх. Харин цаашид тус компанид Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зүгээс хэрхэн хариуцлага хүлээлгэхийг л харах үлдээд байна.
Эх сурвалж ASU.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
213.55.246.155
Хужааг сэгсэр, ал
Хариулах202.9.46.41
Huuhnuud ni uursduu biye uneleh geed guidgiin
Хариулах202.21.107.5
Unen bol shalgaj huuliin hariutslaga huleelgeh heregtei. Mongol hun hyatadad ingej huli zurchvul tolgoigui bolno biz dee. Gehdee bichver n yag zahialgatai yum shig sanagdaad bhiin
Хариулах202.126.90.154
Dream land d bol bairladag n bol unen ohiduudtai haayaa zugaatsdag n ch unen
49.96.239.165
Бизнесийг нь булаах гэсэн Нэг Монгол дээрэмчингийн санхүүжүүлсэн нийтлэл бололтой.
Хариулах192.82.84.118
эргүү төлөг
66.181.161.19
Хятадыг өмөөрөөд үхлээ юу.шалгаачээ
Хариулах192.82.68.97
Ядуугийн эрхээр өөрсдөө л очдог байлгүй Хятадууд хулгайгаар хүүхэн авчирна гэж байхгүй эрхбиш тийм зүйл дээр өөрийнхөө хуулийг дагаж ирсэн дадал нь бий байлгүй дээ
Хариулах202.126.89.6
Цагдаа нар нь гэж арчаагүй новшнууд вэ.Муусайн хужаа нарыг бариад шалгаад байранд нь тавьчихаж чаддаггүй.Бодвол авилгын сүлжээнд ороогдсон байдаг биз.
66.181.160.39
Uul uurhain biznes hiideg kompanid oor salbart horongo oruulj bolohgui toriin hiyanalt muu baina ene mongo ugaaj bui gemt hereg
Хариулах66.181.187.55
Цагдаа нар нь охид олж өгдөг гэсэншд
Хариулах122.201.21.114
bvh zvil barimt,bataĺgaatai baimaar.