Эмийн үнэ ОУ-ын жишиг үнээс 15 дахин өндөр байна

Moderator
2023/05/18


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар хамтарсан тушаал гаргаж эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, чанарт үнэлгээ хийж, хууль тогтоомжийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг судлах ажлын хэсэг гаргаж байв.

Тэрхүү ажлын хэсгийн хяналт шалгалтад 223 эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх 110 байгууллага, эмийн 19 үйлдвэр, 12 аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний 5 төв зэрэг нийт 370 орчим байгууллагыг хамруулсан байдаг.

Шалгалтаас анхаарал татсан нь эмийн үнийн өсөлтийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлбэр төдий харуулсан явдал байв. Энэ тухай салбарын сайд нь “Эмийн компаниуд 2-3 шат дамжлагаар татвар төлдөг. Гэхдээ  зарим компаниуд татварын өр төлбөрөө хэрэглэгчийн гарт очиж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн үнэн дээр 10-13 орчим хувиар шингээж борлуулдаг. Бас тусгай зөвшөөрөлтэй эмийн импортын 400 орчим компанийн 10 нь эмийн нийт импортын 85 хувийг дангаараа хангаж байна... Зах зээлд давамгай байдалтайгаар эм ханган нийлүүлж байгаа ААН-үүдэд хөндлөнгийн шалгалт оруулж, эмийн чанарт үнэлгээ тогтоох хэрэгтэй" гэж хэлж байв.

Мөн Шадар сайд С.Амарсайхан ажлын хэсгийн гишүүдэд үүрэг чиглэл өгч –“Хариуцлагатай ажиллахыг сануулъя. Хяналт тавьж хариуцлага тооцох эрх бүхий хүмүүс ширээний ард компаниудыг өмгөөлж асуудлыг тойруулж яриад сууж байна... Та бүхэн эмийн бүлэглэлээс савраа татах хэрэгтэй... Эм ханган нийлүүлэх компаниуд өөрсдөө эмийн сан ажиллуулж байгаа нь гэмт хэрэг.  Эмийн үнийг 15-100 дахин нэмж  боруулж байгаа газруудын тусгай зөвшөөрлийг цуцла. Эм ханган нийлүүлэх компаниуд эмийн сантай байхыг хүртэл хатуу хориглох шаардлагатай. Үр дүнгүй зардлыг танаж, иргэдэд бодитоор нөлөөлөх эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх нь чухал. Үүний тулд хөнгөлөлттэй эмүүдийг эмийн сангуудаар биш ӨЭМТ-үүдээр дамжуулж олгох асуудлыг судла...” гэсэн юм.

Үүрэг даалгавар өгсний дараагийн хяналт шалгалтын талаар эргэн мэдээлэх болно.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.55
    2023/05/20

    Зсссс энэ хүмүүст ухаан хайрла.Дөрвөлжин дэлгэц шагайсаар байгаад мэдрэл нь муудчихсан бн өө.Тэлж хар хаанаас ямар судалгаа авсын хөөе

    Хариулах
  • 202.126.89.107
    2023/05/18

    Эм импортлогч ,үйлдвэрлэ

    Хариулах
  • 66.181.177.186
    2023/05/18

    Эм дамлагчид үнэ муу ёрын хүмүүс өвчнөөр олсон ашиг хоол болох уу хэдэн үеэрээ зовж үхэх байхдаа тэд нар

    Хариулах