Монгол хэл дээрх уралдаан нь онлайнаар явагдсан бөгөөд эцсийн шатны шалгаруулалтын 8 багаас “Ирээдүйн амьдралын хэв маягийг харуулсан бүтээгдэхүүн" сэдвийн дагуу 12 цагийн дотор бизнес санаагаа боловсруулж, бизнес төлөвлөгөө бичин, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний загвар гарган өрсөлдөж дараах гурван баг шилдгээр шалгарлаа
I байр - Шинэ Монгол сургуулийн СОДОН СОНИУЧ баг /Хөдөө орон нутагт амьдарч буй малчин өрхүүдэд тулгамдаж буй асуудал болох малын хулгайг шийдэх зорилготой малын байршил тогтоогч чипийг малд суулгах төсөл- Мал чип/

II байр - 44-р сургуулийн RECY-CLASS баг /Монгол гэрт нарны эрчим хүчийг цахилгаан энерги болгон хувиргаж гэрийн халаалтыг шийдэн агаарын бохирдлыг бууруулах төсөл/

III байр - Томүжин Альтернатив сургуулийн ALTERNATIVE 3.0 баг /Монгол хүн бүрт эрүүл мэндийн дэлгэрэнгүй профайл үүсгэн эрүүл мэндийн байдлыг хөтлөх дижитал боловсронгуй системийг хөгжүүлэн бий болгож, эрүүл мэндийн бүхий л шатлалт байгууллагуудын албан ёсны хэрэглээнд нэвтрүүлэх төсөл/
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо