“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төслийн гүйцэтгэгч компаниуд 2023 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд төслийн талбайд өртөж буй Цогтцэций сумын Билгэх, Сийрст багийн малчин өрхүүдтэй ээлжит уузалтаа хийж, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Төслийн гүйцэтгэгчээр ажиллаж буй зургаан компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран нөлөөллийн бүсийн 24 малчин өрхтэй төсөл хэрэгжүүлж эхлэх үеэс хамтран ажилласаар ирсэн.

Загийн усны хоолойн гүний усны ордын судалгаа, ус хангамжийн төсөл нь 2022 оны 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд энэ оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд төслийн гүйцэтгэгч компаниуд болон захиалагчийн зүгээс багуудын Засаг дарга нартай тогтмол уулзаж, санал солилцож байсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, малчин өрхийн хүүхдийн оюутны сургалтын тэтгэлэг, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдан авалт хийх, гэрээтээр ажлын байраар хангах, малын бууц хороо тэгшлэх, түрэх, орчны хог хаягдал цэвэрлэх зэрэг 200 гаруй сая төгрөгийн мөнгөн дүн бүхий ажил гүйцэтгэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна