Омикрон арилаагүй... огцом нэмэгдэж байна

Moderator
2023/05/15


ДЭМБ-аас "Зарим улс орнуудад өвчлөл өндөр байгаа ч Ковид нь олон улсыг хамарсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш болсон гэж 5 дугаар сарын 5-нд мэдэгдэж байв.

Гэтэл энэ мэдээллийн дараа 7 хоногт дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5  40-50 хувийн тархалттай давамгайлж манай улсад 18 дугаар долоо хоногт буюу өнгөрөгч 7 хоногт нийт 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь олны дунд бас айдас дагуулж эхлэв.

Хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр байгаа энэ хувилбар нь эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэл ихтэй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлэв.

Иймд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай болж байна.

Энэ омог нь 2021 онд Энэтхэг улсад бүртгэгдэж байсан бол 2023 оны 3 дугаар сарын 9-нд манай улсад анхны тохиолдол бүртгэгдэж, улмаар вирусын илрэлтийн хувь нь нэмэгдэх хандлагатай байгааг мэрэгжийн байгууллагуудаас анхааруулж байна.

Өвчитнүүдэд хамар битүүрэх, ядрах, үе мөч өвдөх, хуурай ханиах, нус гоожих, толгой өвдөх, хоолой өвдөх, амьсгаадах шинж тэмдэг нийт өвчтөнүүдэд илэрч байгаа юм байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг гэр бүл, үр хүүхэд, өндөр настнууддаа тавих анхаарлаа сулруулж болохгүйг мэргэлжийн байгууллагуудаас анхааруулж байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.119
    2023/05/15

    ядаж Эмнэлгүүд Аптекууд Автобуснууд маск шаардаач Битүү орчинд д тархана Эмнэлэг Аптек хоёрт бол өвчтэй хүн л орно шүү дэ Автобусанд бол ам хамраа нийлүүлэх шахаад явдаг Битүү бохир орчин олон хүн эрүүл өвчтэй холилдсон орчин шүү дэ

    Хариулах