Эрх нь цуцлагдсан "Үүлэнгөү" хэний ивээлд байдаг вэ...

Moderator
2023/05/15


"Үүлэнгөү" гэх компани Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тул Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж олны зүгээс харж, хүлээж байгаа.  

Хэрэв энэ компанид хариуцлага хүлээлгэж чадвал бусад үйлдвэрүүдэд ч том сургамж болно.

2022 оны 6 дугаар сард хийсэн шалгалтаар "Үүлэнгөү"-г лацдаж эрхийг нь цуцалсан байхад яагаад дахин ажиллаж, дахин ийм ёс бус үйлдэл гаргав гэдэг нь том асуудал бөгөөд хэний ивээлд байдгийг нь булт олон сонирхож байна.

Нөгөөтэйгүүр урьдчилсан шинжилгээний дүнгээр махны хадгалалт зөрчигдсөн, зориулалтын бус орчинд боловсруулж байсан нь тогтоогдсон байхад мэргэжлийн байгууллагууд аль эрт гараа өргөчихсөн хариулт хэлж олныг бухимдуулж байна.

Тэдний хэлж буйгаар "Үүлэнгөү" компанийн 14 тн орчим махыг шинжилгээний хариуг харж байж устгах эсэхийг шийднэ” гэнэ.

Зориулалтын бус газар хадгалсан, өнгө хувиргагч, амт үнэр дарагч хэрэглэж байсан махны шинжилгээ сайн гарах нь юу л бол. Тэгээд ч экспортонд гаргах гэж байсан, Монголд худалдаалах гээгүй гэж мэдүүлж.

Тэгвэл Монгол Улсын хилээр гарч, Монголд  савлагдаж үйлдвэрлэгдсэн, монголын махыг "Хятад компаниынх" гэж олон улсын зах зээлд харах нь юу л бол.

Тиймээс "Үүлэнгөү" компанийн энэ асуудлыг илээд өнгөрч огт болохгүй. Тэгээд ч үхсэн малын мах байх өндөр магадлалтай гурьдчилсан абйдлаар дүгнээд байгаа шүү дээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.119
    2023/05/15

    Энэ Үүлэнгөү гийн ард овоо том нөхөр байгаа даМаш их эрхтэй бнада Эзнийг нь үнэхээр олж чадахгүй байхаар бодоход Ядаж Нэг худоаа үнэн сураг ч гарахгүй бүр таг шүү Ноднин ч эзэнг хэлээгүй Одоо ч таг Яасан даварцан газар вэ Лав жижиг гар биш Маш том гарууд л байгаа

    Хариулах
  • 202.55.188.98
    2023/05/15

    Монголд мөнгөтэй хужаагийн гарт орж дарга сайд нар хамгаалж санхүүгээ босгодог 3 газар байна үүнд перо чайна 2т дорно говь мандах 3т эмээлтийн махны хятадууд байна дарга сайд хуулийнхан хамгаалж байна гэж хардаж байна

    Хариулах