“Эко констракшн”-ыг зогсоочхоод авлигагүй нийгэм гэж шууръя

Moderator
2023/05/15

Улаанбаатар хотын төв цэгийн хажууханд, Төв шуудангийн урд талд дахиад л нэг авлига хороолол сүндэрлэх нь. Тэр нь “Эко констракшн”-ы барихаар төлөвлөж буй 54 давхар барилга. Үүнийг хотын удирдлагууд болон Засгийн газрын холбогдох салбар яамныхан зогсоох ёстой.
Нийслэлийн ерөнхий Архитектур Ц.Тулга “Хотын дахин төлөвлөлтийн хүрээнд тухайн газар байсан С61 барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон. Шинээр барих төслийг “Эко констракшн” хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлсэн. Тус компанийн зүгээс 54 давхар барилга бариулах хүсэлтээ ирүүлсэн. Хүсэлтийг хараахан шийдвэрлээгүй байна.” гэж ярьж байна билээ. Энэ ердөө ОДООХОНДОО өгч буй тайлбар.
Уг нь “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд Их болон Бага тойрууд өндөршлийн хязгааргүй барилга бариулахгүй буюу 6 давхраас дээш барилга бариулахгүйгээр тусгасан гэж Хотын дарга Д.Сумъяабазар хэдхэн сарын өмнө УИХ-ын чуулганы танхимд танилцуулж байсан.
Гэтэл өнөөх “Эко констракшн” 6X9=54 гэчихсэн суугаа бололтой. Эс бөгөөс МАН-д өгсөн, хандивласан хөрөнгө, мөнгөндөө бардаж яваа биз.
Уг нь манай улсад барилгын чанар, стандартыг ягштал мөрдүүлдэг бол өнөөдөр “Эко констракшн” хотын төв цэгт 54 давхар барилга барих байтугай тусгай зөвшөөрлөө цуцлуулах хэмжээнд хүрчихсэн.


Нийслэлийн дүүрэг бүрд барьж, борлуулсан тэдний орон сууцууд бий. Харамсалтай нь, хүлээлгэн өгөх хугацаа нь дуусгавар болохоос өмнө чанар нь ил болдог. Шүүгээд үзвэл “Эко констракшн”-д хохирсон, гомдсон, уураа барсан иргэдийн цуваа тасрахгүй. Тэд барилгын компанийн сайхан сурталчилгаанд хууртсанаа сүүлд мэдсэн байдаг.
Тийм байтал өдгөө дахиад 54 давхар барилга барих гэж байгаа нь өөрөө авлигын үнэр, чимээ дагуулж байгаа хэрэг.
Учир нь саяхан ашиглалтад орсон “Эко интернейшнл трэйд тауэр”-ыг олон нийт мэдэж буй. Тухайн хэсэгтээ хамгийн өндөр буюу 26 давхар энэ барилгын гадна авто зогсоол байх хэмжээний буюу хаяа залгасан 54 давхар барилга барих нь өөрөө олон дүрэм, журам зөрчиж байгааг харуулж буй.
Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5Ш ажиллагаа эхлүүлсэн. Гэтэл МАН-ын гишүүд эрх баригчдынхаа буянаар авлигын чимээтэй ажлаа үргэлжлүүлсээр байгааг хэрхэн ойлгох вэ.


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 140.82.188.89
    2023/05/17

    ямар олон троллуд ажиллаж байна. энэ компанийн барилгууд хамгийн чанаргүйг бүгд мэдэх хэрэгтэй.

    Хариулах
  • 103.229.121.62
    2023/05/17

    Bariad uzeerei muu yu ch medehgui shunaltan .Gazar mundaa yu Tolgoit, Bayanhoshuu haviaraa bariach.Turj ussun gazartaa bari.Hotin tuviig baliar barilgaaraa bitgii zavaaruulaad bai.Irsen gazarluugaa zailaarai.

    Хариулах
  • 51.159.211.67
    2023/05/17

    Эко констрашн аас байр авч байсан 20 жилийн өмнө.одоо ч хэвийн л байна

    Хариулах
  • 66.181.188.30
    2023/05/16

    Ulaanbaatarchuud min niitiin bairand amidarsaar bhuu

    Хариулах
  • 202.126.90.12
    2023/05/16

    Хийж бүтээж яваа нэгнээ дандаа ингэхийн улс орон маан орчин үеийн өндөр барилга барих цаг нь болсон дэмжих хэрэгтэй шүү энэ сэтгүүлчид гэж бөгс ухсан гарууд улаанбаатар хотын төлөө юу хийсийн бүтээн байгуулөлтанд хувь нэмрээ оруулж өмаө хамхиж бай 76 гишүүдээ сайн бөгсийн ух та нарт өөр ажил байхгүй

    Хариулах
  • 192.82.68.21
    2023/05/16

    Дэлхийн ихэнх хотуудад нэрийн хуудас болсон өндөр барилга байдаг ш дээ.

    Хариулах
  • 66.181.184.211
    2023/05/16

    Энэ экогоос ард түмэн хохирлоо авмаар бн хулхи хогийн барилга барьж эрүүл мэнд мөнгө санхүүгээр хохироосон биздээ. Хөгийн улс юмаа битүү авлига

    Хариулах
  • 103.26.193.224
    2023/05/15

    Стандартаар барьсан барилга хориод дэмий. Хуулийн дагуу баригдах барилга орон сууцнууд сүндэрлэж л байг. Харин газар хөдлөлтөд тэсвэртэй аюулгүй байдлын стандарт хангасан байх нь зүйтэй шүү

    Хариулах
    • 103.161.242.173
      2023/05/15

      Nyraad unahaar yum bariad hohirooroi uuruu ingehed

  • 64.119.19.100
    2023/05/15

    Za uursduu hiij chadahgui bj shiniig bvteeh gj baigaa negnee bitgii ingej untugluj bai

    Хариулах
    • 103.161.242.173
      2023/05/15

      Chadahgui gedeg ug naad maleko nyamdabaad taarna huuree

  • 64.119.23.123
    2023/05/15

    одоо хотын төвд барилга хэрэггүй дээ

    Хариулах
  • 202.126.89.67
    2023/05/15

    Шинэчлэгдэхгүй байна.

    Хариулах