9Д.Цэнд-Аюушаас болж Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийнхөн ажил хаялаа

Moderator
2023/05/12

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Цэнд-Аюуш ажиллаж байгаа. Мань хүн ёстой л “үдэх хүнээр ачаа бүү татуул” гэгчээр НЭМГ-ын ажлыг урагш ахиулах байтугай хойш нь зулгаагаад явуулахаа байжээ. Хөөрхий түр орлон гүйцэтгэгч учраас НЭМГ-ын хэр ажиллах, иргэдийн эрүүл мэндийн асуудал түүнд огт падгүй бололтой юм.

Тиймдээ ч өөрийг нь жинхэлж томилоогүй байхад өөрөө бусдын ажлын байраар “тоглож” эхэлжээ. Түүнийх нь горыг Чингэлтэй дүүргийн иргэд амсах болчихлоо.
Учир нь, Д.Цэнд-Аюуш Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяаг ажлаас нь халж, өөрийн гэх хүмүүсээ сэлгэн томилж байна. Уг нь Ж.Болортуяа дөрөвдүгээр сарын сүүлийн өдрүүдэд өвчтэй буюу эмнэлгийн чөлөөтэй байсан аж. Гэтэл Д.Цэнд-Аюуш энэ үеийг ашиглан, тавдугаар сарын 1-нд тушаал гарган халсан байна. Энэ нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн ч үйлдэл гэдгийг амтай бүхэн ярьж байна.
Д.Цэнд-Аюушийн энэ үйлдлийг эсэргүүцсэн эмнэлгийн эмч, ажилтнууд дээд шатны байгууллагууд болох Хотын дарга Д.Сумъяабазар, ЭМ-ийн сайд С.Чинзориг нарт өргөх бичиг өгөхөөр болж, цаашлаад хүсэлтийг нь хүлээж авахгүй бол ажил хаялт зарлахаа ч мэдэгдээд байна.
Чингэлтэй дүүргийн эмч, ажилтнууд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дарга, удирдлагуудынхаа талаар элдэв хэл, ам, хэрүүл тэмцэл хийлгүй ёстой л мөрөөрөө ажлаа хийж иржээ.

Харин энэ удаа тэд хэдий салбарын цалин, хөлс бага байгаа ч Ж.Болортуяаг даргаар томилогдон ирснээс хойш эмнэлэг нь зөв менежменттэй болж, эмч, ажилтнууд нь ур чадварын нэмэгдлээ 25 хувь хүртэл авдаг болж, хоол, унааны мөнгөний нэмэгдэл, урамшууллыг орхигдуулалгүй үе шаттайгаар өсгөж өгчээ.

Ингээд ч зогсохгүй эмнэлгийнхээ санхүүжилтийг цаг тухайд нь авч, шаардлагатай тоног төхөөрөмж, өрөө зэргийг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан гаргаж, эмч, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, шаардлагатай боловсон хүчнийг олж, байгууллынхаа бусад хүмүүсийн ажлын ачааллыг зөв хуваарилж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, тэдний эрүүл мэндийн манаанд ялархаж, ядралтгүй ажиллах олон боломжийг олгожээ.
Тиймдээ ч өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд Д.Цэнд-Аюушийн бодлогогүй шийдвэрээс болж өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөж байгаад бухимдан эсэргүүцлээ илэрхийлж, ажил хаяхдаа тулчхаад байна.
Эрүүл мэндийн салбар нийтээрээ боловсон хүчний хомсдолд орчхоод байхад даргатай хамтран ажилламаар байна гэсэн нэг эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хүсэлтийг хүлээн авах сэтгэл байтугай сонирхол ч Д.Цэнд-Аюушт алга.
Тиймээс Нийслэл Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон ЭМ-ийн сайд С.Чинзориг нар Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилтнуудын хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгөхгүй бол тэд ажил хаяж, цаашлаад бусдынхаа адил солонгост хараар ажиллах сонголт хийх вий дээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.78
    2023/05/16

    Болортуяа одоо болио ,ямар ч мэдлэггүй, менежментгүй шүү дээ ,

    Хариулах
  • 202.9.46.41
    2023/05/14

    Д.Цэнд-Аюушийг сольж, Ж.Болортуяаг даргаар нь тавибал зөв менежменттэй болж урагшилна шүү дээ. Чадвартай, мэдлэгтэй хүнийг тавих хэрэгтэй бна.

    Хариулах
    • 202.126.88.231
      2023/05/15

      НЭМГ гэж ямар газар вэ яагаад дандаа шуналын хар хүүдийнүүд энд орчихдог юм болиочээ балиар хулгайчууд минь дүүргийн ЭМТын дарга бол солигдож байх хэрэгтэй тэнд хичнээн хүний амьдрал явж байгаа шүү шинэ Болортуяаг тавих нь зөв шүү

  • 66.181.187.149
    2023/05/14

    Арай арай. Хууль бусаар томилогдчихоод өөрийгөө одоо юу гэж боддог юм болоо. Болортуяа ирээд данс улайлгаад, эмнэлэг дампууруулах шахаад явсан гэж харин юм ойлгох хүмүүс ярьж байна. Ковидын үед гүйцэтгэлээр олсон орлогыг өөрийн нэр хүндийг өсгөх гээд замбараагүй зарцуулснаас болж зүгээр байж байсан ажилтнууд ирэх саруудаас цалингаа авч чадахааргүй боллоо. Олон ажилтан тэдний гэр бүлийг идэх хоолгүй болгох шахсан үйлдэл чинь хангалттай бус уу!!! Хэдэн эмнэлгийг ганхуулав СХДЭМТ, СБДЭМТ, одоо ЧДЭМТ. Төрийн албаны шалгалтаа өгөөд өрсөлдөөн дундаас гараад эргээд чадвараа нотлоод ороод ирээрэй. Хэдэн сайт дамнуулж логик муутай мэдээгээ хичнээн ч явуулдаг юм. Энэ төлбөртэй мэдээндээ хэдэн 10 сая төгрөгийг зарцуулж байгаа нь яасан их шунана вэ гэсэн мэдрэмжийг төрүүлж байна. Засгийн газрын ШҮҮР АЖИЛЛАГАА нүдээ олсон, албан тушаалын төлөө үхэн шунасан чадваргүй байж мөнгөөр томилогдсон чам шиг хүнийг олж чөлөөлөх гол зорилготой гэдгийг ойлго

    Хариулах
  • 64.119.27.100
    2023/05/12

    Эрүүл мэндийн салбарт удсан, эрх дарахаа тогтоосон муу авилгалч дарга нарыг солих цаг нь болсоон амжилт

    Хариулах
  • 202.126.90.141
    2023/05/12

    Busad emlegiin tetgewriin darga nariig soliochdee tegehgui bol huuchinda ultsen hogshin darga nar hzeech higjihgui

    Хариулах
  • 66.181.189.248
    2023/05/12

    Huduunii uher lalagnuulj baisan medleggui maijiisan har mal shde MAH-in heniihen tsunh barigch baisan ats yum bgaa ni

    Хариулах