Монголчуудын нүүдэлчин соёлын бэлэг тэмдэг болсон “гэр” Улаанбаатар хот сүндэрлэн босож буй олон зуун орон сууцны хорооллоор солигдож байна.
Арван жилийн турш үргэлжилсэн уул уурхайн гэнэтийн ашгийн нөлөөгөөр бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, шинэ эмнэлгүүд, хүүхдийн тоглоомын талбай зэрэг нэн шаардлагатай байгууламжууд барихын оронд өндөр барилгууд сүндэрлэж буй талаар оршин суугчид ярьжээ.
Тухайлбар иргэн Отгоо “Би багадаа маш том талбайд өдөржин чоно туулай болж тоглон, хөл бөмбөг өшиглөдөг байв. Гэвч манай хүүхэд миний бага нас шиг өсч чадахгүй байна. Учир нь бүх газрууд байшингуудаар дүүрсэн” гэж ярьсан байна.
Монгол Улсын төрийн ордны ойролцоо хэдхэн метрийн зайд баригдсан "Шангри-Ла" зочид буудал нь хамгийн өндөр үнэтэй, тансаг зочид буудал юм. Дундаж цалинтай монгол хүн үйлчилгээ авч чадахаараагүй өндөр өртөгтэй. Гэвч энэ барилга нэгэн цагт хүүхдийн тоглоомын парк баригдахаар төлөвлөж байсан газарт баригджээ.
2021 онд Улаанбаатар хотын дарга 2040 он хүртэл сургуулиас бусад шинэ барилга барих зөвшөөрөл олгохыг хориглож байгаагаа зарласан. Гэвч энэ нь нэгэнт батлагдаад, зөвшөөрөл авчихсан байгаа төслүүдэд хамаарахгүй тул барилгын компаниудын үйл ажиллагаа шаргуу үргэлжилсээр байгаа гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын банкир Ачит-Эрдэнэ AFP-т ярихдаа “Бид одоо уул уурхайн салбарын орлого хаашаа оров гэж бие биенээсээ асууж байна. Хариулт нь тодорхой барилгын салбар” гэж хэлж байв.
Өнгөрсөн онд төрийн өмчит томоохон нүүрсний компанийн гүйцэтгэх захирал авилгын хэрэгт холбогдсон бөгөөд завшсан эд хөрөнгийн ихэнх хэсэг нь үл хөдлөх хөрөнгөд зарцуулагдсан байжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батцэцэг “Авилгачид завшсан мөнгөө гэртээ, дансандаа хадгалахын оронд орон сууц худалдан авдаг” гэж ярьжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна