Менторшип хөтөлбөрийн сургалт, үйл ажиллагааг "Hub innovation center" дээр зохион байгуулж, НБИХГ дэмжин хамтран ажиллаж байна

Moderator
2023/05/11

ӨРХИЙН ЭМЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газарын дарга Б.Бат-Өлзий, Оддарьяа сангийн Oddariya Foundation Гүйцэтгэх захирал Г.Ганбат нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Оддарьяа сангийн санаачлан хэрэгжүүлж буй "Жаргалан" Менторшип Хөтөлбөр Жаргалан төсөл нь өрхийн эмч нарыг чадавхжуулах менторшип хөтөлбөрийн хүрээнд эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын вэбсайт, иргэдэд зориулсан хувийн эрүүл мэндийн үзүүлэлтээ тэмдэглэн хянах гар утасны аппликейшн хэрэглээнд нэвтрүүлэх юм. Мөн халдварт бус өвчний талаар олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох контент, зөвлөмжүүд бэлтгэн хүргэх болно. Менторшип хөтөлбөрийн сургалт, үйл ажиллагааг #Hubinnovationcenter дээр зохион байгуулж, НБИХГ дэмжин хамтран ажиллаж байна.
Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, амар хялбар болгох үүднээс нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 208 өрхийн эмнэлгүүдийн байршил, ажиллах цагийн хуваарь болон бусад холбоотой мэдээллүүдийг “Googlemap”-д бүртгүүлэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна