Бусдад хүчирхийлүүлсэн 15 настай охин орон сууцны дээврээс үсэрчээ АМИА АЛДЖЭЭ

Moderator
2023/05/10

Өвөрхангай аймгийн дугаар сургуулийн аравдугаар ангийн сурагч нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, бусдад хүчирхийлүүлж, хохирогч болсон 15 настай, эмэгтэй хүүхэд амиа хорлож, нас барсан юм.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хөлийн шилбэ хэсгээр хугарсан өсвөр насны эмэгтэй хүүхэд хүргэгдэн ирлээ” гэх дуудлага тавдугаар сарын 9-ний 21:05 цагт Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Арвайхээр сумын дугаар хаягт бүртгэлтэй, 15 настай эмэгтэй хүүхэд орон сууцны дээврээс унасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ирсэн байжээ. Анхан шатны тусламж үзүүлэх явцад охин шархаа даалгүй амиа алдсан байна” гэв.
Талийгаач охиныг хүчирхийлсэн хэрэг нэгдүгээр сард гарчээ. Охин удаа дараа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, хохирогчоор оролцож байжээ.


Эх сурвалж: ergelt.mn


Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.121
    2023/05/11

    Udaa daraa medvvleg uguud bhad yagaad haiharamjgvi handaj bgan hariutsalga tootsoh heregtei shde hvnd surtaltai nowshinuudiig halah heregtei

    Хариулах
  • 192.82.69.133
    2023/05/11

    Цагдаа нар хохирогчыг үл тоожээ цаг тухайд нь хүчиндэгч этгээдийг баримчлаж хөөрхий охинд сэтгэл зүйн тусламж үзүүлсэн бол юу гэж амиа хорлох вэ? Цагдааг сайн шалга прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг яагаад сэргээхгүй бна нямбаатараа

    Хариулах
  • 103.10.21.241
    2023/05/11

    tsagdaa nar udaa daraa baitsaah bish yagaad setgel zvich uulzuulaagvin be tsagdaa nar medeej taiwshruulah talaas ni bol baitsaagaagvi bh ulam setgel zvin daramt hymrald l oruulna

    Хариулах
  • 202.55.188.119
    2023/05/11

    Нямбаатарын хууль, НЯМБААТАРЫН хамаардаг цагдаа нарын сэтгэлзүйд үзүүлдэг хүчирхийллийн гай.

    Хариулах
  • 66.181.160.60
    2023/05/11

    Хөөрхий охин хүчиндүүлж бие сэтгэлээрээ хохирсон байхад цагдаа нар хэдэн удаа дуудаж байцааж бүгд өрөөнд нь орж харж сэтгэл зүйн хүчирхийлэлд давхар оруулсан бол. Хэдэн удаа байцаасан мөн хүчиндагчийн талаас уулзаж дарамталсаныг шалгах ёстой.

    Хариулах
  • 192.82.84.237
    2023/05/11

    Цагдаа нар гэж ёстой хүн дүрстэй адгууснууд. Ар гэрийнхнийг нь бурхан өршөөг. Цагдаагийн байтугай хувь хүний ёс зүйгүй юмнууд шд. Хууль хяналт нь хаана бна вэ? Жаахан хүүхдэд багахан ч гэсн элгэмсэг хандсан бол ... ямар их зовсон болдоо хөөрхий гэж

    Хариулах
  • 202.126.90.140
    2023/05/11

    Цагдаагийн байгууллагын хандлага тэр хүүхдэд бас дарамт болсон доо.

    Хариулах
  • 59.153.112.227
    2023/05/10

    Цагдаагийн байгуулга богино хугацаанд шийдвэр гаргаагүй хохирогчыг залхаан цээрлүүлж хэрэг үйлдэгчтэй удаа дараа нүүрэлдүүлж зовоодог шүү энэ нь эцэстээ ийм байдалд оруулдаг

    Хариулах
  • 202.9.40.165
    2023/05/10

    Цагдаагийн байгууллага хохирогчийг байн байн дуудаж, санаа зовж биё, сэтгэлээрээ хэцүү байгаа нялх хүүхдийг улам зовоосон байх.

    Хариулах
  • 202.126.89.154
    2023/05/10

    цагдаа нар хүүхдийн хувийн нууцыг хадгалж чадахгүй,өөрсдөө ч хүндэтгэлтэй харьцаж чадахгүй яаж харьцсан болоод амиа хорлов..но той..Үхэхийгнь хүлээж байсануу..Бүгдэд нь арга хэмжээ аваа!!

    Хариулах
    • 66.181.161.126
      2023/05/10

      harin tiimee manai tsagdaa nar deersen doromjolj hariatssan bhaa

  • 202.9.41.5
    2023/05/10

    Цагдаагийн байгууллага ямар ч хэрэг дээр хохирогчийг удаа дараа дуудаж дахин дахин байцаадаг арга барилаа өөрчлөөчээ, нэг удаа гомдол гаргалаа хэргийг шийдэх мөрдөх нь цагдаагийн албан үүрэг, дахин байцаалт авахаа боль

    Хариулах
  • 202.9.40.89
    2023/05/10

    өсвөр насны охидууд ийм асуудлаас болоод л амиа хорлох нь ихсэж бга ш

    Хариулах
  • 176.64.23.109
    2023/05/10

    Хүчирхийлэлд өртсөөр байтал дээрээс нь хууль шүүх нь уг охиныг амьд явж чадахгүй болтол нь байцаажээ гэж бодлоо...Хү

    Хариулах
  • 122.201.31.128
    2023/05/10

    nyambaatariin gargasan 14 nas hursen bol belgiin haritsaand oruulj uruu tataj bolno gesen huuli gargasnii gai

    Хариулах
  • 66.181.167.190
    2023/05/10

    Юу ч чаддаггүй, авилгалд идэгдсэн цагдаа нэртэй сугануудын буруу. Хохирогчийг гэмт хэрэгтэн шиг дуудаж, даапаалсаар байгаад амиа хоролход хүргэж байгаа.

    Хариулах
  • 64.119.16.183
    2023/05/10

    Хохирогчийг ялтан мэт өдөр шөнөгүй дууддаг нь л аймаар юм байна лээ.хүн дайрч орж ирээд зодчлоо гээд дуудлага өгтөл тэр хүнээ аваад ир эсвэл ярь гээд байдаг юм байна лээ.сүүлдээ худал мэдээлэл гээд 50к-аар торгуулаад би хохирсон дээрээ бүүр хохирсон доо

    Хариулах
  • 64.119.25.239
    2023/05/10

    Эцэг эхчүүд охиддоо өөрийгөө хамгаалах наад захын арга эзэмшүүлэх, ямар нэг зүйлийг нуулгүй ярилцдаг байх нь чухал байна.цагдаа нэр усыг нь зарлах ,өөрөө буруутан юм шиг байдлаар харьцах зэрэг дарамт байсан ч байж болно хөөрхий охин

    Хариулах
  • 66.181.161.171
    2023/05/10

    Hohirogchiig zalhtal, uuruu heregten yaltan yum shig daramt awtal ni ywuuljee tsagdaagiihan. Ali 1 sard bolson hereg udii boltol shiidegdehgui, ohin tiim olon ochij meduuleg ugch baigaa bol barag heregsehgui bolgoh daramt yawj baij dee. Huurhii mini huchirhiilelgui, irged ni taivan amgalan, huuhdiin erh ashigiig deedeldeg hamgaaldag niigemd ergen turuurei.

    Хариулах
  • 125.142.74.112
    2023/05/10

    Ali neg sard garsan hereg shiidegdehgyu, ohin uuruu barag udir bur meduuleg ogood ichij zovood uhehees uur argagyi bolson bga. Meduulgiin yavtsad barag uuruu gyij ochij untsan hun bolson bh l daa

    Хариулах
  • 139.5.218.116
    2023/05/10

    Хүчирхийлэгч новш дарамталсан юм байх даа. Аль 1 сард гарсан хэрэг яахаараа ийм удаан байцаагддаг юм бэ. Ажлаа олитгтойхон хийгээч ээ. Хүчиндсэн новш нь хождог болсон юм уу. Шударга бай л даа 3 настай хүүгийн хэрэг хүртэл одоо болтол шийдэгдэхгүй, сүүлдээ хүчиндээгүй ч гэх шиг. Мөнгөөр бүхнийг шийдэхээ болиоч ээ. Шударга байгаач ээ. Хүн хүндээ хүнлэг хандаач ээ. Хайран охин үр

    Хариулах
  • 139.5.216.148
    2023/05/10

    Huuye ingeed hohirood uldeej bgaa yumu

    Хариулах
  • 202.126.88.136
    2023/05/10

    daramt shahalt ih baisan bhdaa hoorhiig anhaarhgvi dee ger bvln

    Хариулах
  • 59.153.113.241
    2023/05/10

    Амиа хорлох хүртэл тарчилждээ эвий яасан хатуу тавилан бэ . Эрчүүд минь адгуус амьтнаас биш та нараас эмээж гутах юм . хууль хяналтын байгууллага нь улам их сэтгэлзүйгээр нь тоглодог юм билээ дээ

    Хариулах
  • 66.181.161.172
    2023/05/10

    Арай чдээ ямар хайхрамжгүй юм бэ???? Хэргийн эздийг олсон биздээ!!! Цагдаагийн байгууллага яагаад тэр охиныг хохирогч гэдгийг мэдсээр мэдсээр байж арга хэмжээ хурдан авахгүй яасын!!!Маш хариуцлагагүй бна!!!!

    Хариулах