PEOPLE OF TOMORROW арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээ нь 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв-д зохион байгуулагдаж НЕБ-ын 76-р сургууль-ийн 70 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдлаа.
Тус арга хэмжээнд зочноор Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий, СХД-ийн 9 дүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж нар хүрэлцэн ирж сурагчидтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Мөн ЭЕШ-ын панел хэлэлцүүлэгт СЭЗИС-ийн оюутан Н.Төгөлдөр, АШУҮИС-ийн оюутан Э.Пүрэвжав, МУИС-ийн оюутан Б.Дэлгэр, ШУИТС-ийн оюутан О.Элбэгжаргал нар оролцсон бол Хэрхэн тэтгэлэгт оюутан болох вэ? сэдвээр Эрдэнэт үйлдвэр, АШУҮИС, Голомт банк, Деньфарм компани, Konrad-Adenauer, GERHUB T66, Young Change Maker Award Friedrich-Ebert- Stiftung Mongolei судалгааны тэтгэлэгт хамрагдсан Г.Доржбалам, Mitsubishi corporation scholarship, Luxembourg alumi scholarship захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдсан Б.Намуун нар өөрсдийн туршлагаас сурагчдад хуваалцлаа.
Оролцсон сурагчдад Баянхошуу сургалт үйлдвэрлэлийн төвийн “Дундын оффис”-т 7 хоног үнэ төлбөргүй суух эрхийн бичиг гардуулсан.
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар
"Нийслэл, дүүргийн Тэргүүний Шилдэг хороо" СХД-ийн 9 дүгээр хороо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна