UbForum 2023: Инновац шингэсэн олон сонирхолтой төслүүдийн нэг "Технологийн хүний нөөцийн платформ"

Moderator
2023/05/10

UbForum 2023: Дотоодын аж ахуйн нэгжүүдийн инновац шингэсэн олон сонирхолтой төслүүдийн танилцуулга болж байна.

ОНЦЛОХ ТӨСӨЛ: "Технологийн хүний нөөцийн платформ"

Хүний нөөцийн технологийн цогц платформ Нито (nito.one)-г хөгжүүлэгч Нитотех компани маань өнөөдөр NitoPay хэмээх шинэ үйлчилгээгээ танилцууллаа.

NitoPay аппликейшнээр дамжуулан ажилтнууд “Ажилласан цалингийн урьдчилгаа”-гаа авах боломжтой бөгөөд эргэн төлөлт шаардлагагүй, зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй давуу талтай юм.

Энэ нь ажил олгогчоос ажилтандаа санал болгох хангамж үйлчилгээний нэгэн шинэ төрөл юм.