Дэлхий дээр хэзээ ч үнэ цэнээ алдахгүй хоёр төлбөр тооцооны хэрэгслээр Алт болон ам.долларыг нэрлэдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг тэлэхийн хэрээр олон улсын төлбөр тооцоонд юанийн эзлэх хувь тогтвортой нэмэгдэх болов.
Тэр дундаа мэргэжилтнүүд 2023 онд Хятадын эдийн засаг сэргэж, санхүүгийн салбар амь орж байгаатай зэрэгцэн юанийн эргэлт хурдацтай нэмэгдэнэ гэдгийг онцолж байна.Сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад “юань” дэлхийн нийт гадаад валютын арилжааны 7 хувийг эзэлж байгаа нь сүүлийн 3 жилийн хугацаан дахь валютын зах зээлийн хамгийн том өсөлт болсон байна.

Тэгвэл юаниар хийгдэж буй олон улсын худалдаа нэмэгдэх болсон шалтгааныг хоёр үндсэн хүчин зүйлээр Bloomberg-ийн судлаачид тайлбарлажээ. Үүнд:
Алсын хараатай бодлого: Хятад улс сүүлийн жилүүдэд ОХУ, Саудын Араб, Бразил, Франц зэрэг улсуудтай хэлэлцээ хийхдээ төлбөр тооцоонд юанийг ашиглах арга замыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Түүнчлэн Хятадын Ардын банк дэлхийн 40 гаруй улс оронтой 4 их наяд юань буюу 573.6 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний своп хэлцэл хийжээ. Хамгийн сүүлд Бразилын төв банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, Өмнөд Америкт юанийн хэрэглээг өргөжүүлж чадсан байна.
Геополитикийн хурцадмал байдал Хятадад “Хөзөр” болов: Орос, Хятадын гадаад худалдаа нэмэгдэж байгаатай зэрэгцэн ОХУ юанийн худалдан авалтаа нэмэгдүүлэх төлөвтэй байна. Тухайлбал өнгөрсөн 2 дугаар сард ам.долларын эсрэг арга хэмжээний хүрээнд ОХУ үндэсний баялгийн сандаа еврогийн эзлэх хувийг шинэчилж, зөвхөн алт, юань, рубль л үлдээнэ гэсэн мэдээлэл цацагджээ.
Ийнхүү олон улсын арилжааны голлох валютуудын жагсаалт шинэчлэгдэхэд ойрхон байна.
Эх сурвалж: Global Times, Bloomberg
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна