Ч.Номин гэж Монгол Улсад соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх бус устгах төлөвлөгөөтэй нэгэн шиг л хайр, гамгүй хандаж байна.
Хамгийн сүүлийн жишээ нь Чойжин ламын сүм музейг өөрчлөх асуудал.
Ч.Номин сайд өөрийгөө өмөөрч, цахим сүлжээнд “Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй! Харин музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын наад захын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлтийг олон жилийн турш тавьж ирсэн байдаг. Энэ бүгд нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд. Харин өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө байхгүй болно. Зөвхөн боломжуудыг судлах шатандаа явж байна.” гэж ээ.
Боломжуудыг судлах гэдэг нь нийслэлчүүдийг нэг л өглөө сэрэхэд нураагаад өөр барилга сүндэрлэнэ гэснээс ялгаагүй гэсэн үг.
Учир нь тэр барилга барихгүй гэж мэдэгдэж байхад нөгөө талд аль хэдийн БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ нь гарчихсан явна.
Уг нь 2019 оны 10 дугаар сард Чойжин ламын сүм музейг дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр нэрлэсэн байдаг. “WORLD MONUMENTS FUND” олон улсын бие даасан экспертүүдийн саналыг үндэслэн дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 250 дурсгалт газраас 25-ыг нь сонгосны нэг нь Монголын Урлагийн Зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей байсан билээ.
Гэтэл өнөөдөр Соёлын сайд тус сүм, музейг устгах төлөвлөгөө, захиалгыг өгчхөөд булзаж суугааг хэрхэн ойлгох болж байна вэ.
Ч.Номингийн муйхарлан зүтгэж буйг харсан УИХ-ын дарга Г.Занданшатар хүртэл “Чойжин ламын музей бол туурга тусгаар монгол улсын маань түүх дурсгалын хосгүй үнэт зүйл. Газрын наймаачдын гар хөл хүрч амжаагүй үлдсэн, ирээдүйд өв соёлыг маань илэрхийлэх түүхийн гол төлөөлөл. Энэ асуудлыг хэрхэвч зөвшөөрөхгүй!” хэмээн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлээд байгаа.
Үнэхээр Соёлын сайд Ч.Номин та газрын наймаачидтай гар барьчихсан юм биш биз...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
66.181.161.180
Хэвээр нь хадгалаад өшөө гоё л болгох хэрэгтэй. Сайхан юм хийе гэхээр хийлгэхгүй гэж тэнэгтэхээ болих хэрэгтэй шүү !!! Улам л гоё үзэх юмтай амрангаа сууж туслах орчин бий болгомоор байна. Гадаад орнууд шиг хөгжиёёёёёё
Хариулах59.153.113.78
Эрүүл шүү юм бол арай үгүй б.лгүйдээ. гэхдээ итгэхэд бэрх шүү.!
Хариулах66.181.176.60
hari sanaatai hvnii setgeltei im met yumnuudg zailuulah hrgtei
Хариулах