Таны эмэгтэй ихэвчлэн ямар төрлийн шоколад иддэг вэ?
Та болзож буй эсвэл хайртай бүсгүйгээ ямар төрлийн амттан идэж байгааг нэг ажиглаад үзээрэй. Шоколаданд дуртай эмэгтэйчүүдийн амтлах мэдрэмж маш сайн хөгжсөн байдаг ба залуу төрхөө удаан хадгалах магадлал маш өндөр юм.
Тэр эмэгтэй тав тухтай байдалд дуртай ба хаана ч өөрийн тав тухыг эрхэмлэдэг. Хэчнээн чухал ажил, арга хэмжээ байсан ч өөрт тааламжгүй л бол оюун санаа нь өөр газар явж байдаг. Эсрэг хүйстнийхээ зөөлөн эелдэг зан чанарт татагддаг бөгөөд өөрсдөө ч бусдад эелдэг хандахыг хичээдэг.
Адал явдалд дуртай эмэгтэйчүүдийн ихэнх нь самар болон самартай шоколаданд дуртай байдаг. Тэд цовоо сэргэлэн занг эрхэмлэдэг бүтээлч төрлийн хүмүүс юм. Хэтрүүлдэггүй хөгжилтэй залуус тэдэнд таалагддаг.
Тэд бол маш зарчимч, удаан үргэлжлэх харилцааг чухалчилдаг, хэрэггүй зүйлд зарцуулах зав тэдэнд байхгүй. Өөрийн гэсэн үзэл бодолтой тэвчээртэй бүсгүйчүүд байдаг. Тэд халамжтай санаачилгатай эрчүүдэд дуртай.
Тэд маш эрх, бас дүрсгүй. Үргэлж шинэ юм турших, ямар ч зүйлийг өөрийнхөө хэв маягт уусгаж чаддаг эрч хүчтэй эмэгтэйчүүд юм.Бусдыг манлайлж санаачилгыг гартаа авах дуртай ба өөртэйгөө адилхан зан чанартай эрчүүдэд татагддаг байна.
Энэ төрлийн амтанд дуртай бүсгүйчүүд маш шударга зан чанартай байх нь бий. Эмх цэгц, уялдаа холбоог чухалчилдаг боловч, заримдаа өөртөө сэтгэл хангалуун бус байх үе бий. Тэд бол төгс төгөлдрийг хүсэгч төмөр хатагтай нар юм.
Маш нийтэч, харилцааны өндөр соёлтой, үргэлж бусдын төлөө санаа тавьдаг, халамжтай эмэгтэйчүүд энэ төрлийн шоколаданд дуртай байдаг. Судалгаагаар цагаан шоколад их хэрэглэдэг хүмүүс аливаа юмны нөгөө өнцгийг олж харах чадвартай байдгаараа онцлог юм. Тэд маш соёлтой, өөртэй нь яриа нийлэх эсрэг хүйстэндээ дорхноо татагдаж орхидог.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна