Монгол Улс гадаад өрийн дефольтоос гарлаа

Moderator
22 цаг 59 минутын өмнө

ГЭРЭГЭ бондын төлбөрийг төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ

Тэрбээр " Монгол Улс 2017 онд босгосон ГЭРЭГЭ бондын төлбөр болох 368,7 сая ам.долларын өрийг өнгөрсөн баасан гарагт бүрэн төлж барагдууллаа. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд МАЗААЛАЙ, ЧИНГИС, ГЭРЭГЭ бондын тэрбум 650 сая ам.долларын гадаад өрийг бүрэн барагдуулж дуусгаснаар Монгол Улсын Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефольтоос бүрэн гарлаа. Дараагийн төлбөрүүд 2025,2026 оноос яригдаж эхэлнэ. Тухайн үед дотоодын нийт бүтээгдэхүүн болон валютын нөөцөө нэмэгдүүлсэн, төсвийн алдагдлаа бууруулж, төсвийн менежментээ сайн хийж чадвал дээр өр төлбөрүүдэд эрсдэл гарахгүй" гэлээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.78.34
    21 цагийн өмнө

    Маш гоё мэдээ бна баярлалаа

    Хариулах