Гаалийн Ерөнхий газраас “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ЦАХИМ БҮРДҮҮЛЭЛТИЙН НЭГДСЭН ТӨВ”-г ирэх даваа гарагаас буюу 05 дугаар сарын 01-ээс туршилтаар нэвтрүүлж байна.
Гаалийн байгууллага бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа 100 хувь цахим системд шилжүүлсэн ч иргэн, аж ахуйн нэгжүүд БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНЭЭР ДАМЖУУЛАН гаалийн бүрдүүлэлт хийхдээ гааль дээр биеэр ирж нүүр тулсан харилцаанд орж байна. Иймд “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-д цахимаар мэдүүлснээр нүүр тулсан харилцаанд орох шаардлагагүй төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх юм.
“Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв” -ийн үйл ажиллагаанд эхний ээлжинд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дараах 7 гаалийн хяналтын бүсийг хамруулна. Үүнд :
Иймээс таны ачаа дээрх хяналтын бүсүүдэд ирсэн бол ЗӨВХӨН БАРАА БАЙРШИЖ БУЙ ХЯНАЛТЫН БҮС ДЭЭР очиж, тээвэр зуучаасаа дагалдах бичиг баримтаа авах, ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР өөрөө болон хяналтын бүсэд байгаа гаалийн БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНЭЭР ДАМЖУУЛАН бүрдүүлэлтийн нэгдсэн төвд мэдүүлгээ илгээн БИЧИГ БАРИМТЫН БҮРДҮҮЛЭЛТЭЭ ХИЙЛГЭХийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
"Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв"-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дараах эерэг өөрчлөлт, давуу талыг бий болгоно. Үүнд:
Цаашид гадаад худалдаанд оролцогч нь "Бүрдүүлэлтийн нэгдсэн төв"-өөр үйлчлүүлж бараагаа үнэн зөв мэдүүлж хэвшсэнээр гаалийн байгууллагын эрсдэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлгүй гэж үнэлэгдэн бичиг баримтын болон биет шалгалтаас чөлөөлөгдөх боломж бүрдэх ач холбогдолтой юм.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна