Гадаад харилцааны салбарт ахиц, дэвшил гарч, боловсон хүчний томилгоо нь ч яг сайхан жигдэрч байна уу гэтэл “гуя дагуулж хүзүү” гэгч болох нь ээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр зарим улсад суух Элчин сайд, Консулуудын томилгоог хэлэлцсэн.
Харамсалтай нь тэдгээрийн дунд яллагдагчаар татагдаж, эрүүл мэндийн шалтгаанаар гэх шалтаг тоочиж Сэлэнгэ аймгийн Засаг даргын ажлаасаа чөлөөлөгдөж байсан Ш.Оргил байна.
Ахиулж харвал МИАТ-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын дарга Б.Энхбат ч байна. Түүний хувьд тус төлөөлөгчийн газар менежерээр ажиллаж байгаад 2020 оны тавдугаар сараас дарга болон дэвшсэн.
Өмнө нь дарга байсан Ш.Биндэръяаг ковид-19 цар тахлын үеэр тусгай үүргийн онгоцонд албан тушаалаа ашиглаж одоогийн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, түүний гэр бүлийн хүмүүсийг суулгасан гэж үзэн МИАТ халсан байдаг.
Гэхдээ үүнийг нь зарим эх сурвалж Монголоос шидсэн чулуу буюу Б.Энхбатын Төлөөлөгчийн газрын дарга болох гэсэн мөрөөдлөө биелүүлэх том шалтаг болсон гэх нь ч бий.
Өдгөө Засгийн газраас БНСУ-д суух Элчин сайдад томилуулахаар нэрийг нь Ерөнхийлөгчид танилцуулахаар орж буй Б.Энхбатыг “ногоон гэрэл”-ээр дэвшинэ гэх хүн олон байна.
Учир нь Б.Энхбат НАМЗХ / одоо Социал демократ монголын залуучуудын холбоо бол нэрээ өөрчилсөн/-ны нөхөр.
Тэр ч утгаараа УИХ-ын 2016 оны сонгуульд хангалттай ажилласан гэж “шагнуулан” МИАТ-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газарт менежер болсон нэгэн.
Б.Энхбат БНСУ-д аль нэг компанийн суурин төлөөлөгчөөр ажиллаж болох ч бүтэн улсыг төлөөлөх Элчин сайд байх хэмжээний хүн биш гэдгийг олон хүн хэлж байна.
Уг нь Дипломат албаны тухай хуульд Элчин сайд нь гадаад улсад болон олон улсын байгууллагад өөрийн улсаа төлөөлөн сууж буй хамгийн өндөр албан тушаалтан, өөрийн орны иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, хоёр болон олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллааг хөгжүүлж, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн удирдах үндсэн үүрэгтэй дипломат дээд зэрэг, цол бүхий албан тушаалтан гэж заасан байдаг.
Мөн “Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна.” гэх шалгуур ч бий.
Харамсалтай нь энэ шалгуур Б.Энхбатад нөлөөлөхгүй нь. Дипломат албаны туршлагыг Сөүл дэх төлөөлөгчийн газарт ажилласан хэдхэн жилээр нь хэмжиж томилж байна гэсэн үг.
Гэтэл БНСУ-д ажиллаж, амьдарч буй 51 мянга гаруй Монгол иргэдийн эрх, ашгийг хамгаалах их үүрэг, хариуцлагыг МАН-д хэдэн жил зүтгэж, цүнх баригчийн үүрэг гүйцэтгэсэн хүнд хариуцуулах гэж байгаа нь тун харамсалтай.
Ингээд ч зогсохгүй Б.Энхбатын хувьд өмнө тус улсад “хараар” ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Хэрвээ Монгол Улс Б.Энхбатыг тус улсад суух Элчин сайдаар томилоод явуулсан ч БНСУ-ын тал албан ёсны зөвшөөрөл буюу агремен олгохгүй бол их ичгэвтэр байдал үүсэх байх даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
192.82.73.245
Diplomat surguuli tugssun, hel- bolobsroltoi humuusee elchin said bolgo! Ene ch dee!
Хариулах122.201.22.49
Худал мэдээ шаагаад бвал сайтыг чинь хаалгана шүү
Хариулах122.201.22.49
Энхбат чинь тохирох …зда л даа. Наадах чинь хийж чадна. Хүмүүлэгийн гадаад харилцаа тэр тусмаа Солонгос судлал төгссөн нөхөр.
Хариулах192.82.68.122
Эд нар ийм л юм хийнэ тэр Оргил бас юучив гэмт хэрэгтэн биш юмуу.УИх 152 б гишүүнтэй болбол энэнээс 7 дор юм болно.Хулгайч луйварчид,алуурчид 2дахин өснө гэсэн үг.
Хариулах