Шүүрдэх биш шүүрдүүлэх ёстой Д.Цэнд-Аюуш

Moderator
2023/04/25

Хотын дарга аа, НЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цэнд-Аюуш чинь Засгийн газрын шийдвэрийг өөртөө ашигтайгаар эргүүлж байна.

Засгийн газрын ШҮҮР ажиллагааны хүрээнд ковидын хуулиар халхавчлан томилогдсон болон сонгуулийн ажилд гар бие оролцож явсан цүнх баригч нарыг төрийн албанаас “зайлуулах”-ыг чухалчилсан.
Гэтэл Д.Цэнд-Аюуш өөрөө ч НЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хэрнээ харьяа байгууллагуудын дарга нарт хариуцлага тооцох асуудлыг хөнджээ.

Ингэхдээ НЭМГ-ын харьяа дүүрэг болон тосгодын Эрүүл мэндийн 13 төв, 4 нэгдсэн эмнэлэг, 3 амаржих газар, Тусгай мэргэжлийн 6 төв, Хүүхдийн клиник 3 сувилал, бүх дүүргийн хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарыг солино гэж сүрдүүлэн, заримыг нь өрөөндөө дуудаж, уулзах болсон байна.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Д.Цэнд-Аюуш өөрөө ямар ч сонгон шалгаруулалт байтугай мэргэжлийн бус хүн хэрнээ энэ салбарт чихээсээр ирмэгцээ халаа солио хийж эхэлж байгаа нь цаанаа өөрийгөө дэмжүүлэх гэсэн амбицынх нь эхлэл гэнэ.


Үнэхээр ч мань Д.Цэнд-Аюуш эмч нарын ажлын ачаалал, боловсон хүчний нөөц, цалин хөлс, нийгмийн баталгаа, эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлага, дэвшилтэт технологи зэрэгт анхаарахаас илүүтэй зэрэг дэв, албан тушаалтай холбоотой асуудлыг нь л хөнддөг учраас НЭМГ-ынхан ихэд дургүйцэх болж.

Ядахад Д.Цэнд-Аюуш Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын түр орлон гүйцэтгэгч байх үеийн авлигын хэрэгт холбогдсон байх магадлалтай хэмээн АТГ-т шалгагдаж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа.
Тиймдээ ч 1.6 сая гаруй хүн амтай Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг Засгийн газрын ШҮҮР ажиллагааны хүрээнд шүүрдүүлэх хүн удирдаж байгаа хэр зохистой юм бол...



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.29.144
    2023/04/26

    oorsdoo shuurduulekh khumuus khun shuurdeed bgaa asuudal bj magad yaj zokhitsuulalt khiikh gej bna...yamniikhan gej neg l chukhal khumuus tushaal shiidvertei irj khun shuurdeed l bdag ted nariig oorsdiig ni khen shalgaj no garval shuurdekh ve ...

    Хариулах