"Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум-2023” тун саяхан болсон. Форумын үеэр дагуул хотыг хөгжүүлэх тухай хотын мээр Д.Сумъяабазар хэлсэн. Өнөөдрийн тулгамдаж байгаа асуудал бол их хотын түгжрэл. Тэртээх он жилүүдэд өдгөө бидний амьдарч буй Улаанбаатарыг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн байдаг. Гэтэл өнөөдөр 1.6 сая хүн шамбааралдан амьдарч байгаа бөгөөд жил тутамд 40 мянган хүн хөдөөнөөс шилжин ирдэг гэхээр бид ирээдүйд ямар байдалд хүрэх нь ч тодорхой.
Тиймээс “Дагуул хот”-ыг чухалчлахаас аргагүй. Уг нь энэ асуудлыг 20 жилийн өмнө ярьж байсан ч өнөөдөр биеллээ олсон нь үгүй.
Тэгвэл “Дагуул хот”-ыг хөгжүүлэхэд 49.7 их наяд төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол бий гэж байгаа. Мөн нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, 120 мянган айлын орон сууцыг 2040 он хүртэл барихад 36.3 их наяд төгрөг шаардах бөгөөд ийм хэмжээний орон сууц баригдчихвал гэр хорооллынхны амьдралын чанар сайжирна гэж үзэж байгаа. Амьдралын чанар сайжрахаас гадна Улаанбаатар утаагүй болоход ойртож байна гэсэн үг.
Тэгвэл утааг бууруулахад зарцуулж байгаа элдэв нэр, хаяг, шошго бүхий ажлуудад зарцуулж байгаа мөнгийг гэр хорооллыг орон сууцжуулах эсвэл “Дагуул хот” барихад зарцуулж яагаад болохгүй гэж.
Өнөөдөр бид авто зам дээрээ мухар гудамжинд орчихсон мэт түгжирч байгаа. Энэ нөхцөлд босоо хэвтээ зам гүүр барина гэж байхаар “Дагуул хот”-оо даруй байгуулж тэнд үйлдвэржилтийг чухалчлах хэрэгтэй. Тэгж гэмээнэ “Тэг зогсолт”-оос салж, нийслэлийнхээ хөгжлийн тухай ярих учиртай.
Товчхондоо болж хотоо тэлэхгүйгээр хөгжлийн тухай, түгжрэлийн тухай ярих хэрэггүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр цаг хугацааг маш ихээр алдаж байна. Эрх баригч нам 2020 оны сонгуулийн өмнө “Дүүжин тээвэр”, ”Агаарын такси”-ны тухай багагүй ярьсан ч өнөөдөр дараагийн сонгууль дөхөж байхад бахь байдгаараа л байна.
Тиймээс хотын мээрийн хэлж буйчлан “Дагуул хот”-ыг даруй шийдэж тийш нь хөрөнгө оруулалт татах нэн шаардлагатай. Бас “Хэмнэлтийн горим”-оор ажиллаж буй энэ үед хэрэгждэггүй, үр дүнгүй ажлуудын төсвийг “Дагуул хот” руу гулсуулж яагаад болохгүй гэж. Бодох л асуудал. Аливаа асуудалд баригдахгүй, задгай сэтгэх нь өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдэхэд түлхэцтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
49.0.137.164
shiideyee !!!!!
Хариулах