Соёлын сайдын чихийг Б.Баатар найруулагч атгачхаж...

Moderator
2023/04/24

     Соёлын сайд амаа жимийсээр бүр таг. Тэр юу ч хэлэхгүй юм шүү гэж гүрийж байгаа бололтой. Тэгвэл  ганц хоёр хүний эрх ашгаас илүү ард түмний мэдэх, соён гэгээрэх эрх арай л том, дээгүүр тавигдах учиртай гэдгийг “сануулахад илүүдэх юун.

Өнөөдөр драмын театрын дээвэр нь дэлэгнэчхээд цайны газрынх нь дээрээс ус дусаад эхэлсэн. Тэгвэл ганцхан энэ байдлаас харахад тухайн цайны газраар үйлчлүүлж байгаа уран бүтээлчид, ажилчид нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хоол ундаар үйлчлүүлж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй.

Нөгөөтэйгүүр дусаал одоо дусагнаж буй ч хур борооны улирал эхлэхэд цааш даамжирч  хувцас хэрэглэл, архивын фонд, агуулахын өрөө рүү орохгүй гэх баталгаа алга. Яагаад гэвэл тус театрын барилгыг нурааж шинээр барина гэж байснаа больж, хүчитгэл хийж их засвар хийх тухай яригдаад мөн л 2-3 жилийн нүүр үзэж байна.

Уг нь тус театрынхан дөнгөж нээлтээ хийсэн Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийг ард түмэндээ толилуулж дууссаны дараа их засварын ажилдаа ханцуй шамлан орохоор байлаа.

Гэтэл соёлын сайд Ч.Номин “Херо” энтертайнментын Б.Баатар хоёрын тохирооноос болоод хамаг ажил нь ийнхүү жаран задгай, зуун хагархай болж 2023-2024 оны уран бүтээлүүд, хуваарьт тоглолтууд нь  цуцлагдаж, төлөвлөгөө нь тасрахад хүрчхээд байна.

Их засварын ажлыг урин дулааны ид үед хийж амжуулах учиртай гэдгийг захын жаахан хүүхэд ч хэлээд өгнө. Гэтэл  Б.Баатар найруулагч Соёлын сайд Ч.Номингийн халуун чихийг нь ийнхүү атгачхаад муйхарлан зүтгэсээр байна.

Соёлын сайд нь ийнхүү  дөрлүүлсэн тэмээ аятай Б.Баатар найруулагчийн амаар ажлаа хийдэг болчхож. Олны ам дамжсан, тэр тусмаа Б.Баатар найруулагчийн багийнхны ярьдгаар 3,5 тэрбум төгрөгийн ашгийг “Тамгагүй төр”-өөр олсон гэдэг.  Тэгвэл дахин хэдэн тэрбумыг олохоор ийнхүү улайрч Ч.Номин сайдын халуун чихийг атгачхаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харахад  хүргэж байна.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.77
    2023/04/25

    Oyunerdene-n Dvv Baatar soyliin said Noming Oyunerdene tomilson uchir dvvgiihn vgnees garch bolohgvi❗

    Хариулах
  • 64.119.26.156
    2023/04/25

    цаана нь ерөнхий сайд байгаа болохоор

    Хариулах
  • 64.119.29.144
    2023/04/25

    duud ni yamar khamaatai yum be...

    Хариулах
  • 49.0.137.164
    2023/04/25

    almas uu mangas uu ?

    Хариулах
  • 66.181.180.71
    2023/04/25

    Hetsuu ch yum daa zailuul...Urlag Uls tur hoer ch dee gemeer bolj bn daa huu

    Хариулах
  • 203.91.115.52
    2023/04/24

    ene neg yadargaatai danhan tolgoitiin ah gej neg medrel yum zailaasai , heden bayar ger buliin gishuud mongolood bugdiin zailuulaad ed hurungiin huraaj avaad, alah heregtei

    Хариулах