Цагийн сайханд арьс шир, нэхий, өлөн гээд малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэртэй байсан түүх бий ч өдгөө бараг л арчигдаж, бүдгэрч байна. Тэгвэл тэр үед монголчууд баян байлаа. Арьс шир нэхийгээ боловсруулаад хувцас хунар, гутал цүнхээ үйлдвэрлэчихдэг. Бас ч үгүй гадаадад хүртэл экспортолчихдог. Гадаадад буюу тэр тусмаа Орост сургуульд сурахаар явж буй оюутнууд савхи, савхин хүрэм , пиджак авч явдаг гэх зэрээр монголын нэхий савхи хоёр дэлхийд толгой цохьдог байв.
Гэтэл одоо малын түүхий эд үнэгүйдсэн учраас хэр тааруухан малтай малчдын амьдрал ч жил ирэх тусам доошилж байгаа нь нууц биш. Тийм дээ ч байгаа хэдэн малаа зараад хот газар бараадах цуваа тасрахгүй үргэлжилсээр л байна.
Эрх баригчдын зүгээс мал аж ахуйн салбарт шинэчлэлт, өөрчлөлт хийнэ хэмээж буй. Ингэснээр зөвхөн малчдын амьдрал дээшлээд зогсохгүй цөлжилт эрчимтэй нүүрлээд буй энэ үед хөрсийг сайжруулж, стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хүн амынхаа хүнсийг хангахыг зорьж буй. Мөн улмаар гадаадын улсууд руу чанартай бүтээгдэхүүн экспортлох гэх зэргээр олон талын ажлыг “шинэ төсөл”-дөө тусган хэрэгжүүлэхийг чухалчилж буй бөгөөд үүнийг хамгийн их хүлээж буй хүмүүс бол малчид.
Тиймээс “Бид үйлдвэртэй, үйлдвэрлэгч улс байсан шигээ тэр ирээдүй рүү хурдтай алхана” гэсэн сэтгэлээр хаа хаанаа хандах учиртай юм. Гэхдээ тун яаравчлах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна