Монголчууд нийтээрээ, төр, засагтайгаа нийлээд хэдэн хүнд өртэй мэт явсаар ирлээ. Тэдний нэг нь Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар.
Үе, үеийн Засгийн газар аль нэг салбарын сайдаар ажилласаар ирсэн. Гэхдээ Монгол Улсын хөрөнгө, санхүүг голчлон атгана.
Энэ удаагийн Засгийн газарт ч Эдийн засаг, хөгжлийн яам гээчийг байгуулуулж, өөрөө сайдаар нь томилогдоод байгаа.
Гэвч Монгол Улсыг эдийн засгаар нь хөгжүүлнэ гэж байгаа эрхэм сайдтан үнэндээ хариуцсан яамандаа ч санхүүгийн сахилга батгүй нэгэн ажээ.
Тухайлбал, аудитын ерөнхий газраас тус яаманд хийсэн шалгалтаар цөөнгүй зөрчил илэрч, багагүй мөнгө зарлагаджээ.
Өнгөрсөн жилээс Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлж байхад мань сайдын толгойлж буй яамныхан хүний, өөрийн хөрөнгөөр туйлж явдаг байх нь.
Жишээ нь, Дэлхийн банкнаас 15 сая ам.долларын санхүүжилт авч, байгууллагын бүх ажилтнаа Тэрэлжид хоёр өдрийн сургалтад хамруулсан байдаг. Харамсалтай нь тухайн сургалт, хэлэлцүүлгийн талаарх тайлан байхгүй, ердөө л анхан шатны баримтыг нөхөн бүрдүүлсэн болоод орхисон байгаа юм.
Мөн авто машины обуд, дугуй худалдан авах, засвар үйлчилгээ болон бусад хөрөнгө бэлтгэхэд нийт 44 сая 208 мянган төгрөг үргүй зарлагаджээ.

Ингээд ч зогсохгүй албаны автомашинаар хэн, хэрхэн, ямар ажлаар явдаг нь ч тодорхойгүй, жолоочийн тооцооны хуудсаа хөтөлдөггүйг нь ч дурджээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд тэвчиж болох бүхий л зардлыг тэвч хэмээн үүрэгдсэн.
Гэтэл эдийн засгийн нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байх учиртай Ч.Хүрэлбаатар сайдын хүрээнийхэн худалдан авалтын төлөвлөгөөнд батлагдаагүй нийт 46 сая төгрөгийн ижил төрлийн компьютер, тоног төхөөрөмжийг жижиглэн, шууд худалдан авалт хийсэн нь аудитын шалгалтаар илэрчээ.
Энэ нь Төрийн хэмнэлтийн хуулиас гадна, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг ч зөрчиж байгаа юм.
Байгуулагдсан эхний жилдээ л ийн санхүүгийн сахилга батгүй яваа Ч.Хүрэлбаатар сайдын чинь толгойлсон энэ яамныхан энэ хэвээр явбал Эдийн засаг, хөгжлийн яам гэх сүржин нэрнээс цаашгүй татвар төлөгчдийн мөнгөөр тансаглагчид болох юм биш үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
64.119.26.156
их юман дээр байгаад сурч дээ
Хариулах103.57.93.189
Sanguine yaamnii Monksuhtei ni shalgah heregtei
Хариулах