"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Шүүгдэгч, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд нараас ЗГ-ын шийдвэрийн төлөө шүүхийн шат хүртэл нь явж байсан ганц хүн би байх. Би прокурорын яллах дүгнэлттэй холбоотой юм хэлэхгүй байя гэж бодлоо. Гэтэл прокуроруудын хэлж байгаа тайлбарууд арай л байна даа. Би бас дөрвөн удаа УИХ-д сууж үзсэн хүн, хууль номынхоо дагуу юм хийх байх гэсэн ч хэлэхээс өөр алга. Уучлаарай. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар бол УИХ, ЗГ, Шүүх гурав бол хоорондынхоо асуудлыг хянахгүй байх хуультай. Би мэдүүлэг өгнө гэж бодож байтал манай шүүхийнхэн үгсэн хуйвалдсан гээд хэрэг баглаж шидчихээд олон нийтэд зарлаад байна. Прокурорууд хэлж байна. Үгсэн хуйвалдаагүй мөртөө үйлдлээрээ нэгдсэн гээд байна. Үе үеийн засгийн газрууд үйлдлээрээ л нэгдэж, нийлдэг шд. ЗГ хуралдаж байж л шийдвэр гаргадаг юм. Та нарт эдийн засгийн ямар ч А алга. Ийм тэнцвэргүй байж болохгүй.
2018 оноос хойш явсан хэрэг дээр гуравхан хоногийн өмнө намайг яллагдагчаар татаад би бараг хэрэгтэйгээ танилцаж амжихгүйгээр УИХ дээр бүрэн эрх татгалзуулах асуудал оруулсан. Ингэж асуудал шийдэж болох юм уу? Яасан их бяртай чадалтай юм? Намайг яллаад байгаа ЗГ-ын тогтоол бол бүх юм хуулийн дагуу явсан. Прокурорууд ямар ч мэдлэггүй байна!
УЕП нь бүтэн жил попорлоо. УИХ-ын чуулганы индэр дээрээс хэрэгтэн гээд хүмүүс зарлаж болдог юм уу? Олон улсад одоо бид бүгдээрээ гэмт хэрэгтэн. Би ЗГ-ын хоёр тогтоолоор буруутгагдаж байгаа. ЗГ-ын тогтоолоор хүнийг буруутгадаг юм надаас хойш, үүнээс цааш хэзээ ч гарахгүй байхаар би нотлох баримтуудыг гаргана. Миний харж ч байгаагүй хүнээс гэрчийн мэдүүлэг авчихсан байсан.
Монгол Улсын Ерөнхий сайд хүн нэг банкны доод албан тушаалтантай харьцах уу? Ингэж хэрэг зохиож болох уу? Батбаяр сайд чааваас энд сууж байх ч хүн биш. Сэтгэл гаргаж ажилласан нь өнөөдөр шүүгдэж, хулгай дээрэм хийсэн нь гадаадад зугаалж явдаг ийм нийгэм болж байгаа юм уу? Би хулгай дээрэм хийсэн бол Ч.Сайханбилэг шиг чинь гадаадад л явж байх байсан.
Энэ 80 гаруй хүн дотор гэмгүй хүн зөндөө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Би өөр дээрээ жишээ авч байна."
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна