The Diplomat сэтгүүлд сүүлийн жилүүдэд Монгол Улсад өрнөж буй газрын маргаантай холбоотой асуудлаарх нийтлэл нийтлэгджээ.
Уг нийтлэлд “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар юм. Уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр анхаарал татаж буй нэг асуудал нь ГАЗРЫН МАРГААН. 2020 онд НҮБ-ын уугуул /нутгийн/ иргэдийн асуудлаарх тусгай илтгэгч Ази тивд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд нутгийн иргэдийн газар нутгийг булаалдаж байгаа нь иргэдийн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж, байгаль орчныг сүйтгэж байгааг онцолж байв. Мөн нүүдэлчин ард түмэн оршин сууж буй газраа хууль ёсоор эзэмшдэггүй тул газар эзэмших, байгалийн баялгаас хүртэх эрх нь хамгийн их зөрчигдөж байна гэжээ.
Монгол Улс нь стратегийн металл, ашигт малтмалын олборлолтоор Канад улсын Ази тив дахь хамгийн ойрын түнш юм. Тэгвэл энэ оны эхээр Канад Евразийн Худалдааны Танхимаас (CECC) зохион байгуулсан Төв Азийн уул уурхайн асуудлаарх XII олон улсын бага хурал Ванкувер хотод болжээ. Энэ үеэр Монголын Засгийн газрын төлөөллүүд оролцож, үндэсний уул уурхайн салбарыг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцсон байна. Мөн хэлэлцүүлгийн явцад Монголын говь цөл дэх уул уурхайн үйл ажиллагаа нь усны нөөц ихээр шаарддаг тул нутгийн малчдыг ундны усны хомсдолд оруулж байна гэв.
Монгол Улсын Өмнөговь аймгийн нутгийн иргэд 2013 болон 2014 онд хоёр удаа Дэлхийн Банкны Олон Улсын Санхүүгийн Корпорацын Зохицуулалтын зөвлөх Омбудсманд Оюу Толгой компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор гомдол гаргасан байдаг. Малчдын зүгээс тус компанийг иргэдийн амьдарч буй газар нутгаа эзэмших эрхийг зөрчиж байна гэж мэдэгдэж байв.
Монголд уул уурхайн салбарын үйл ажиллагааг нийгэм, байгаль орчинд үзүүлэх олон сөрөг нөлөөллөөс үүдэн хориглох эсэх талаар маргах нь ухаалаг хэрэг биш юм. Учир нь уул уурхайн салбар төсвийн орлого бүрдүүлэх болон хүн амын амьжиргааг дэмжихэд хөдөлгөгч хүч болдог болдог. Гэхдээ уул уурхайн компаниудад газар эзэмших зөвшөөрөл, лиценз ихээр олгож байгаа нь хүний эрхийн олон асуудлуудыг өдөөж байгааг онцлон хэлэх нь зүйтэй.
Эцсийн дүндээ үйл ажиллагаа явуулж буй болон үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж буй уул уурхайн компаниуд малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хүндэтгэх хэрэгтэй байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна