Гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан тухай аав нь мэдээлэл хийж байна

Moderator
2023/04/07

Гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан тухай аав нь мэдээлэл хийж байна. Талийгаач охины аав Г.Энхбилэг:

“БГД-ийн Нэгдсэн эмнэлэгт ханиад, хатгаагаа эмчлүүлэхээр очсон охиныг минь “Гэдэсний ханиад” хэмээн буруу оношилж, 7 хоногийн дараа нас барсан.

Эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш дөрвөн өдрийн дараа охины бие эрс муудаж, хэвтэрт орсон. Гэтэл эмч нар хүүхэд чинь анх ирэхдээ хэвтэрт орсон, муу ирсэн гэж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр өглөө гэрээсээ гараад БГД-ийн Нэгдсэн эмнэлэг рүү явах үеийн камерын бичлэгийг давхар хавсаргасан. Охин минь аавдаа тэврүүлээд зүгээр очсон. Хүүхдийнхээ биеийг ийм болтол хүндрүүлээд ирлээ гэж байна. БГД-т өнгөрсөн өвөл ханиадыг гэдэсний ханиад гэж хүндрүүлсэн 7 тохиолдол гарсан байна. Мөн эмч нар миний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэнд маш их гомдолтой байна. Би охиныхоо биед мэс хүргэхгүй, бүтэн биеэр нь нутаглуулна гэдгээ моргийн эмч нарт захьсан. Гэтэл гаргахын өмнөх өдөр нь “Манай эмч нар алдаа гаргаж, задлан шинжилгээ хийсэн байна, уучлаарай” гэж хэлсэн. Би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Одоо гомдол шалгагдаж байгаа. Охиныхоо эмнэлэгт хэвтэх үеийн алхаад явж байгаа эмнэлгийн хяналтын камерын бичлэгийг авья гэхэд “Манай эмнэлгийн камер ажилладаггүй” гэх хариуцлаггагүй хариултыг өгсөн. ” гэв.


Гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан тухай аав нь мэдээлэл хийж байна
Гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан тухай аав нь мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.45
    2023/04/08

    БГД-ийн эмнэлэг маш хариуцлагагүй эмч нар нь мэдлэггүй мөртлөө маш их зантай, шаардлага тавьсан хүнтэй их муухай харьцдаг муухай эмнэлэг байсан

    Хариулах
  • 192.82.76.143
    2023/04/07

    Эмч нар минь сэтгэл гаргаж ажлаа хий чадахгүй бол хүний амиар тоглох эрх байхгүй шүү

    Хариулах
  • 202.126.90.88
    2023/04/07

    Хайран сайхан хүний үр

    Хариулах
  • 202.126.89.128
    2023/04/07

    Балдандугар дарга нь оношоо ч мэдэггүй хүн удирдаж байхад эмч нар яаж ч сайн байхав дээ., хайран нялх хүний үр...

    Хариулах
  • 64.119.26.167
    2023/04/07

    Арайчдээ. Эмнэлэг эмч нартаа итгээд очиж байхад ийм болгох ч гэждээ. Зүрх зүсэгдэж байна.

    Хариулах
  • 202.126.88.170
    2023/04/07

    Яасан хэцүү юм бэ.Эвий нялх үр.Зүрх зүсэгдэх шиг болжийн

    Хариулах