Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэрийг төр хувийн хэвшлээс булааж аваад дээрэмчинд хадгалуулчхаж.
Ашигтай ажиллуулаад, “алаад” өгөөрэй гэж томилсон гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нь өөрийнхөө эзэмшил мэт тансаглачихсан байна.
Хамгийн наад зах нь Л.Наранбаатарын хувьдаа 6.406.750 төгрөг завшиж, нийслэл дэх оффист нь тусгагдаагүй 26 сая төгрөг, тус оффист ажилладаг хүмүүстээ Хөтөл-Улаанбаатар гэх маршрут гаргаж, томилолтын зардал гэж 7 сая 718 мянган төгрөг, барилгын компани руу ажилчдын хор саармагжуулах гэх гүйлгээгээр 11 сая төгрөг шилжүүлсэн байна.

Энэ бүхнийг Аудитын байгууллагын шалгалтаар илрүүлээд байгаа аж.
Уг нь төр нь, Л.Наранбаатарыг Цемент шохой компанийн захирлаар томилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар нь Тэрийн хэмнэлтийн хууль гээчийг санаачлан батлуулж, дээр, доргүй хэрэгжүүлэх үүрэг, чиглэл өгсөн.
Гэвч Л.Наранбаатар ёстой л хэмнэж харагдаач гэдэг болж. Мань хүн хайрхан тахисан, бумбын баярт оролцсон гээд 5 сая 923 мянган төгрөг өнөөх татвар төлөгчдийн хөрөнгөнөөс гаргасан байгаа юм.
Ингээд ч зогсохгүй байх ёстой бодит машин, техник нь ч алга болчхож. Бодвол мань хүн учрыг нь олж, “бодийг нь хөтөлчихсөн” бололтой.
Зүй нь бол одоо Л.Наранбаатарт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой.
Уг хуулийн 21.1-т Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно” гэж заасан.
Тэгэхээр Л.Наранбаатар халагдах үндэслэлээ бататгаж, мөн хуулийн дагуу байгууллагыг хохиролгүй болгох ёстой болж байгаа юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
64.119.17.186
Энэ угаасаа бүтэхгүй гар даа
Хариулах122.201.21.99
МАН хэзээч зөв томилгоо хийдэггүй
Хариулах103.9.90.130
Санхүүгийн алба хариуцсан дарга, нягтлангуудын л буруу бн даа.
Хариулах45.117.35.19
Гоё мурьж байнааа.
202.179.25.1
гоё сда шүү энэ одоо шоронлуугаа шаадаа харж л байя
Хариулах