Нүүрснийхэн Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг золигт гаргах уу

Moderator
2023/04/06

“Хөгжлийн банкны хэрэг”, “Нүүрсний хэрэг”-т улстөрийн томчууд хутгалдаж булай булхай нь илэрсэн энэ цаг үед Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг солих тухай яриа улстөрийн хүрээнийхний дунд яригдаад эхэлсэн.
Томчуудын хийсэн хэргийг нотлох баримттай нь бүрдүүлж, хуулийн дагуу зарим улстөрчдийг ажил, албан тушаал, бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байгаад шалгах хүсэлтэй байгаагаа УИХ, Ерөнхий сайдад уламжилсан түүнийг энэ цаг үед яагаад солихоор улайрч буй нь ч илт.
Одоогоор нүүрсний хэрэгт холбоотойгоор УИХ-ын 2 гишүүнийг түдгэлзүүлж 1-ийг чөлөөлөөд байгаа. Тэгвэл удахгүй болох нүүрсний сонсголоор парламентын танхимд сууж буй олон гишүүн бүрэн эрхээсээ татгалзах дээрээ тулах учраас "Нүүрс хулгай хэрэг" болон "Хөгжлийн банкны хэрэг"-ийн фракцийнхан хөдөлгөөнд орж эхэлсэн нь энэ. Хөдөлгөөнд орсон тэд ийнхүү Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг яаралтай солих хэрэгтэй гэдэг дамжуулалтыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт ч хүргэж. Хэрэв түүнийг соливол маш олон хүн дээрх 2 хэргээс мултарч, нотлох баримтуудаа үгүй хийх боломжтой бөгөөд улмаар ирэх сонгууль гэхэд “Нэр цэвэр гар цэвэр” гэсэн шигээ бардамнаж суух нь гарцаагүй.
Товчхондоо бол дэлхийн чихийг дэлдийлгэж байгаа “Хоёр том хэрэг”-ийн ээдрээг тайлах ажиллагаа хэрхэн явагдах нь анхаарлын төвд буй ийм үед Ерөнхий прокуророо халчихвал Монголын нэр хүнд навс унаж ёстой л ертөнцийн шившиг болно.
Нөгөөтэйгүүр хэрэв Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг золигт гаргавал халаа сэлгээ хийсэн нөхөд ч эл хоёр том хэрэгт ямар нэгэн сэжүүрээр хутгалдсан гэж харагдана. Тиймээс хэрхэхийг харж л байя. Тэгээд ч тэнгэр бус тэд л мэдэх хэрэг.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.98
    2023/04/09

    Энэ хүнийг сольвол улс төрийнхөнтэй жинхэнэ алалцана шүүү

    Хариулах
  • 202.55.188.110
    2023/04/09

    Ерөнхий Прокурорыг буулгах юм бол тэгээд Улс төрчид НО-той гэсэн үг ш дээ

    Хариулах
  • 91.245.255.179
    2023/04/09

    жагсаЯ

    Хариулах
  • 146.70.31.3
    2023/04/09

    хэрвээ хулгайчид зүгээр өнгөрөх аргаа прокурорыг унагаах гэж харж байгаа бол ард түмнээрээ дэмжиж хамгалах хэрэгтэй

    Хариулах
  • 85.237.210.171
    2023/04/09

    нүүрсний хэрэг яааж дуусахыг харах хэрэгтэй

    Хариулах
  • 5.189.202.65
    2023/04/09

    шударгх бус хулгайч нар шударга хүнээс айх гь тодорхой.

    Хариулах
  • 139.28.177.187
    2023/04/09

    ерөнхий сайд нь авлиагатай үнэхээр л тэмцэж байгаа бол е прокуророо хамгаалах байлгүй дээ

    Хариулах
  • 89.187.190.182
    2023/04/09

    ард түмэн хамт харж байгаа шүү. энэ нүүрсчидийн хэрэг шийдэхээс өмнө е прокурорыг оролдвол хэний ажил гэдэг нь ойлгомжтой

    Хариулах
  • 5.188.94.90
    2023/04/09

    ерөнхий прокурорыг дэмжиж байгаа

    Хариулах