Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн үед “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тоот хаяганд хамт архи уусан хүмүүс нэгнийгээ хутгалсан байна” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 29 настай, эмэгтэй М-ийг хамт архидан согтуурсан 37 настай, эрэгтэй Ц нь зүүн гарын булчин хэсэгт 1 удаа хутгалж, гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсаныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.
Мөн энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цаг 20 минутад "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хутгалуулсан хүн байна” гэх дуудлага, мэдээллийг шалгахад 37 настай, эрэгтэй Б-г 45 настай, эрэгтэй Э нь архидан согтуурсан үедээ нуруун тус газарт нь хутгалж, гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсаныг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна