Ц.Баатарсайхан ХААН банкаар дамжуулж монголчуудын бүртгэлийг цуглуулж байна

Moderator
2023/04/03

Монгол Улсын иргэн бүр ХААН банкны данстай. Зарим нь бүр 2 ба түүнээс дээш ч бий.
Гэтэл тус банкныхан карт захиалахаар очсон иргэнээс “Хэрэглэгчийн мэдээлэл шинэчилж байна” хэмээн зөвшөөрлийн хуудас өгсөн байна. Мэдээж түүнтэй танилцаад хүлээн зөвшөөрвөл гарын үсэг зурах шаардлагатай. Нэгэнт хэрэглэж хэвшсэн данстай хүн картаа захиалж, ашиглахын тулд гарын үсгээ зурсаар байгаа.
Тухайн хуудсанд хэрэглэгчийн ял шийтгэлийн мэдээлэл, хүйсийн чиг баримжаа, хөрөнгө мөнгө, татвар төлөгчийн дугаар ч шаардлагатай гэж үзжээ.


Уг нь энэ нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан байдаг. Гэтэл ХААН банк зөвшөөрлийн хуудас нэрийдлээр ийн иргэдийн бүхий л мэдээллийг цуглуулж байгаа нь цаашид гарах олон сөрөг үр дагаврыг ч бий болгох магадлалтай.
Жил гаруйн өмнө Таван богд ХХК-д ажилд орсон нэгэн “Бараг бүх хүний иргэний бүртгэл байдаг байх. Үл хөдлөх хөрөнгө болон орлого ихтэй хүмүүсийн мэдээлэл байдаг юм билээ” гэх ам дамжсан яриа байсан.
Харин энэ удаа ХААН банкны энэхүү зөвшөөрлийн хуудаснаас харвал үнэхээр Ц.Баатарсайханы гэх компаниуд нь хэрэглэгчдийнхээ мэдээллийг өөр хоорондоо солилцож, одоохондоо дотоод хэрэгцээндээ ашигладаг нэр зүүж байгаа юм биш гэх хардлага төрүүлж байна.
Үйлчилгээ үзүүллээ гээд хувь хүний бүх мэдээллийг “хамах” эрх ХААН банканд байхгүй шүү дээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.80.29
    2023/04/05

    Osoltoi l yum baina, Bolgoomjtoi baihgyi bol

    Хариулах
  • 202.9.40.82
    2023/04/04

    Замбараагаа алдсан бараг хувь хүний мэдэлэл биш олон нийтийн мэд болсон ийм бхад бараг энэ улс нууцгүй болсон бх өө. Хамаг төсөвийг хуваагаад хуу хамна сургууль эмнэлэг зам талбайга барих болохор төсөв юу ч бхгүй дан гадны зээл тусламж хандиваар бүтээн бгуулалта хийнэ

    Хариулах
  • 64.119.17.67
    2023/04/03

    Хаана ч очсон бүх мэдээлэл шаарддаг байдлыг яаж болиулах вэ? Энэ Баатарсайхан ч юу ч хийж мэдэх л хүн байх.

    Хариулах
    • 202.9.40.19
      2023/04/03

      Мэдэхгүй байж мэдэмхийрэх юмаа.

  • 202.55.188.94
    2023/04/03

    Хувь хүний мэдээлэлийг хамгаалах хууль яасан бэ хаан банк арай дэндүү юм карт захиалах гээд очсон чинь хурууны хээ уншуулаад баахан юм шалгааж бичээд байцаагаад хоёроос гурван хүний дугаар хэл хэн хэн болох гээд л сүүлдээ би уурлаад захиалахаа болиод явсан шүү

    Хариулах
  • 192.82.73.118
    2023/04/03

    Эд нар Мөнгөнөөс болж юу ч хийж мэднэ, арай Мануусын мэдээллийг гадныханд өгч Тагнуул хийж байгаа ч юм билүү, Бид ч бас Хардах Эрхтэй, Тагнуул, Хуулийнхан уг нь Шалгах тодруулах л хэрэгтэй,

    Хариулах