Олон хүн эрүүл мэнд, амь нас, эдийн засгаараа хохирсон Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд авлига байтугай, хулгай нүүрлэчихсэн байж.
Энэ тухай УИХ-ын гишүүн Г.Дамдинням чуулганы хуралдааны үеэр ил болгож, холбогдох албаныхнаас асууна билээ. Тэр “Өнгөрсөн жил цементийн хомсдол бий болсон. Үүнээс болж барилгын үнэ өссөн гэдэг асуудал ч яригдсан. Тухайн үед Дарханы замын ажилд 90 мянган тонн цемент орсон байна. Гэтэл Дарханы замын нэрээр цемент үйлдвэрлэгчдээс 126 мянган тонн цемент авчихсан байна. Тэрийг хомстолтой холбоотойгоор дамлаж, шаглаад зарчихсан юм уу, өөр тийш нь хийчихсэн юм уу. Ер нь бол дамлаад зарчихсан сураг сонстож байгаа шүү” гэж байсан.
Харамсалтай нь, ЗТХЯ-ны ТНБД С.Батболд тухайн асуудлыг мэдэлгүй жил гаруй явсан бөгөөд дөнгөж өнгөрөгч лхагва гарагт мэдсэн аж. Тиймээс Г.Дамдинням гишүүнд нягталж, шалгаад эргээд мэдэгдье гэх хариултыг өгч байна билээ.
Их бүтээн байгуулалтын ажлаас улбаалан авлига, албан тушаалтай холбоотой олон гэмт хэрэг шийдэгдэх шатандаа орчихсон байгаа.
Тухайлбал, анх тухайн замын тендерийг шалгаруулсан албан хаагчдын нэг ЗТХЯ-ны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнийг авлигын хэргээр, дэд сайд Ж.Бат-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд бусдад давуу байдал бий болгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ.
Харин энэ удаа үйлдвэрлэгчдээс 36 мянган тонн цемент авч “алга болгосон илбэчинг” олж, хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай болох нь дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна