“ АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ!

Moderator
2023/03/23

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт буюу хоёр улсын хилийн зурваст байрлах “Андын илч” нэртэй нүүрсний уурхай Хятадуудын эзэмшилд хууль бусаар шилжин очсон байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна.

Тодруулбал, тус нүүрсний уурхай БНХАУ-ын иргэн Eerduntaogetoa буюу Эрдэнэтогтох, Шэн Вэн Донг, Жан Чуан нарын эзэмшилд шилжин очиход Улсын Бүртгэлийн Ерөнхий газар хүчинтэй бичиг баримтыг хүчингүй болсон мэтээр хуурамч бичиг баримт, тамга тэмдэг шинээр гаргаж өгч тусалсан бол, нэр бүхий УИХ-ын гишүүн хөшигний ардаас улс төрийн нөлөөгөөрөө үйлчилж оролцжээ.


Хамгийн ноцтой нь, өөрсдийгөө “эрүүгийн ертөнцийнхөн” хэмээн нэрлэдэг хэсэг бүлэг Монголчууд дээрх нэр бүхий хятад иргэдээс санхүүжилт авч “Андын илч” компанийн уурхайн хуучин удирдлагуудыг удаа дараагийн үйлдлээр айлган сүрдүүлсэн гэх асуудал юм.

Ингэхдээ энэхүү бүлэг залуус хамгийн сүүлд буюу 2023 оны гуравдугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Шэн Вэн Донг, Жан Чуан тэргүүтэй хятад иргэдийн захиалгаар тус нүүрсний уурхайд зэвсэг агсан очихдоо компанийн ажилчид болон уурхайн хууль ёсны хөрөнгө оруулагч Монгол иргэдийг айлган сүрдүүлж уурхайн бүсээс хөөж явуулсан гэх мэдээлэл юм.

Өөр нэг ноцтой мэдээлэл байгаа нь хятад иргэдийн зүгээс рэкет хийлгэхээр хөлсөлсөн таван автомашин бүхий галт зэвсгээр бүрэн зэвсэглэсэн Монгол залуус 2023 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Эрдэнэцагаан сум руу явах замдаа тус аймгийн Мөнххаан сумын цагдаад баригдан 4 ширхэг галт зэвсгээ хураалгасан боловч уг асуудал цагдаагийн байгууллагын рапортод бичигдэлгүй нам дарагдсан гэх асуудал юм.

Хятадууд энэхүү зураг, бичлэгээ Ви-чат сүлжээгээрээ дамжуулан “Монгол дахь Бичигтийн боомтын Андын илч хадгаламжийн агуулахыг алан хядагчдын мэдэлд авлаа. Монголд бизнес хийхээр зорчиж буй хятад ахан дүүс та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарна уу. Явахгүй байхыг хичээ” гэх мэтээр доог тохуу хийн бичиж  эхэлсэн нь Монгол Улсад хууль үйлчилдэггүйн тод жишээ хэмээн харж болох бүрэн үндэслэлтэй байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.236
    2023/03/27

    Тэр хэдэн хулгайч нар чинь хятадын боол болчоод гөлөгнөөд хөдөлж чадахгүй хуцаж чадахгүй амьтан болцоншд Шатрын нүүдэлгүй гарах гарцгүй болсон газар шороогоо худалдсан тийрэнгүүд

    Хариулах
  • 192.82.68.178
    2023/03/24

    Саяхан нөгөө хулих ХҮРЭЛСҮГ чинь хийн боомтудаар яваад байсан нь ХУЖАА нарт газар нутгаа албан ёсоор өгсөн бн.Нөгөө бүрэн эрхт төлөөлөгч гэх БУЛГАНТУЯА нь бас хятад элэгтэй газрын хуулийг санаачилсан новш

    Хариулах
  • 139.5.216.123
    2023/03/23

    Амар юм болждээ Монголд алан хядагчнартай хувилдсан УИХ ын гишүүн 4.н галт зэвсэг хураасан чимээгүй б.сан цагдаа нарыг олж тогтоох хэрэгтэй

    Хариулах