ГЭРЭЭСЭЭ ГАРААД СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

Moderator
2023/03/23

Говь-Алтай аймаг ... сумын иргэн О нь 03.20-ны өдрийн 21:00 цагт утасны сүлжээ барьдаг газар руу гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.21-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус  сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид иргэн О /61 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:10 цагт тус багийн “Цагаан ташаа” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 1 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.108.96
    2023/03/23

    Яасан юм бол доо!? Хөл гар алдаад эндчихэв үү!? Бурхан өршөөг!!!

    Хариулах
  • 66.181.161.16
    2023/03/23

    Монголд минь юу л болоод бна да

    Хариулах