Хоёр настай хүүхдийг багш зодоогүй, хаалганд санаандгүй цохьсон

Moderator
2023/03/23

Цахим орчинд нэгэн иргэн 93-р цэцэрлэгийн багш Хүүхдийг нь зодсон талаар өөрийн цахим хуудастаа нийтлээд байсан билээ. Тэгвэл энэ талаар 93-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийн биед гэмтэл учруулсан тухай тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батцэцэгтэй холбогдож тодрууллаа. Тэрээр"Хүүхэд гэмтсэн асуудал нэгдүгээр сарын 20-ны өдрийн оройн 17:20 минутад болсон юм билээ. Хүүхдийн ээж "Багш зодсон" хэмээн нийтлэл оруулсан байсан. Камерын бичлэгт хүүхдийг үүдний хаалганаас угаалгын өрөө рүү аваад явж байгаа бичлэг үлдсэн. Тарах үеэр хүүхдийг хаалганы наана зогсож байхад цаанаас нь хүүхэд хаалгыг түлхэж, хаалганд мөргүүлсэн байсан. Ингээд багш сандрахдаа өргөөд явсан нь бичлэгт эвгүй харагдсан байх. Багш хүүхдийг угаалгын өрөө рүү дагуулан явж, нүүрийг нь угааж цэвэрлэсэн байсан. Бид энэ асуудлаар БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст байцаалт, мэдүүлэг өгөхөөр явж байна. Хамранд шүр орсон гэх асуудал хоёр сард гарсныг багш болон хүүхдийн ээж хэлээгүй өнгөрүүлсэн учир би мэдээгүй. "Багш их чанга дуутай байна, анхаараач" хэмээн охины ээж хэлж байсан. Хүүхдийн явдаг анги 30 хүүхэд бүртгэлтэй ч 20 хүрэхгүй хүүхэд явж байгаа. Хоёр багш хоёул 13, 14 жил ажилласан туршлагатай багш нар" гэв. 93-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийн биед гэмтэл учруулсан тухай охины ээж цахим ертөнцөд хуваалцсан асуудлаар бид тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батцэцэгтэй холбогдож тодрууллаа.


Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.202
    2023/03/24

    Цэцэрлэгийн багш нар одоо болимоор байнаа ийм асуудал нэг биш нийлээн хэдэн удаагийн ийм зүйл болж байна эмэгтэй хүн мэдээж эх хүн болжил таараа үр хүүхэдийг адилхан ийм болгочихвол бөөн юм болно доо арчаагүй ухамсаргүй эмэгтэй хүн байна даа үйлийн үр гэж байдаг юм шүү үр хүүхэд нь хараан зүхэхвий дээ энэ цэцэрлэгийн багшийг муу муудаа дээрэлхүү муунь гандсандаа дээрэлхүү гэж ийм пиздаануудийг ялыг нь өгөөд зайлуулах хэрэгтэй шдээ

    Хариулах
  • 202.179.26.148
    2023/03/24

    Багшийг буруутгаж элдэв зүйл бичээд байгаа эцэг эхийг нэг өдөр цэцэрлэгт ажиллуулж үзэх хэрэгтэй..хүүхэд харсаар байтал очоод юм мөргөх, унах тохиолдол их байдаг шүү..

    Хариулах
  • 66.181.191.206
    2023/03/23

    болгоомжгүй байдлаас болоод хүүхдүүд янз бүрийн байдлаас нүүр толгойгоо гэмтээх байдал байдаг шүү энэ бүхнийг хараагүй байж багш нарыг буруутгах явдал байдаг одоо юм хөгжөөд бүгд өрөөндөө камертай болсон шүү ганц нэг ширүүн үг эцэг эхэд нь хэлэхээр дандаа буруугаар мушгиж муухайгаар хэлдэг шүү эцэг эхүүд гэртээ болохоор өөрсдөө багш нараас илүү зоддог байх шүү сайн тунгааж бай?

    Хариулах
  • 202.126.89.160
    2023/03/23

    Наад багшийг буруутгаад үнэн ч юм уу худлаа ч юм уу янз бүрийн юм бичээд байдаг хүмүүс өөрсдөө хүүхдээ хараад гэртээ байж байх нь дээр юм биш үү

    Хариулах
  • 192.82.75.144
    2023/03/23

    Багш нар хүүхэд зоддог. Тэгээд л ингэж унасан, тэгж унасан гэж эцэг эхэд нь худлаа хэлдэг. Туслах багш хийж байсан хүн хэзээ ч багш хийж чаддаггүй юм билээ.

    Хариулах
  • 202.9.47.18
    2023/03/23

    Муу л бол зүүн хойд талын овоохой гэж эцэг эхчүүд минь арай л давраад байгаа юм бишүү. Тийм л хүчирхийлэлд өртөнө гээд байгаа юм бол гэртээ өөрөө л хар л даа. Өөрсдөө бол жинхэнэ хүчирхийлэгч шүү дээ та нар. Загинана, хараана, црхино, чөлөөтэй байлгахгүй юм юмнаас хориглоно. Бас болоогүй ээ, зөв ч хоололж чадахгүй . Чимээгүй хол байлгхаын тулд утсаа өгнө. Сайн байгаа нь л тэр новш гэж. Бичвэл ч их л юм бийдээ. Өөрийн гэмийг мэдэхгүй байж, багшийн гэмийг шүүх ч яамай байна, хөөрхий

    Хариулах
  • 64.119.20.125
    2023/03/23

    Одоо ер нь ямарч ажил хийхэд хэцүү болоод байнашүү.Багш,эмч нарыг их л харлуулах юм.Хүмүүсийн ааш аяг хаашаа ч болчихсон юм нэг л их эмзэг турьхан тэгсэн хирнээ хүний мууд дуртай.

    Хариулах
  • 66.181.160.121
    2023/03/23

    Adilhan amidarch baij negiigee hudal gvtegleg taraaj ewgvi baidald oruulj ywdag tiim svrhii ym bol hvvhdee oorsdoo haraad ossogsn deer shvvde

    Хариулах
  • 202.9.41.30
    2023/03/23

    Багш, эмчийн ажил бол хамгийн нэр хүндгүй, хамгийн хэцүү, хэл амтай ажил. Хүүхдүүдээ хэзээ ч багш болгож болохгүй шүү. Насаараа муу нэртэй, ядуу зүдүү, өрнөөс өрний хооронд амьдрах сайхан биш шүү.

    Хариулах
  • 192.82.86.16
    2023/03/23

    bagsh, emch nariig haaya arai gutaadag shuu ..

    Хариулах
  • 202.179.15.114
    2023/03/23

    өөрөө зоддог хүн багш зодсон гэж хэлэх байх даа хэн ер нь хүүхэд зодох вэ дээ

    Хариулах
  • 202.179.15.114
    2023/03/23

    яах вэ багш эмчгүй болоод файсбүүкээр хүүхдээ харуулж эмчлүүлж амьдрах цаг ирэх вий дээ бусад нь яахав

    Хариулах
  • 66.181.161.159
    2023/03/23

    2013 ond niisleliin ..dugaar tsetserlegt ohinoo hvcheer yvuulj bilee ohinoo uilaad durguilhad ni hvcheer ogj bhdaa minii ohiniig zoddog degledeg gedgiig ni ch medehgvi ohinoo l buruutgaad baisanii har gaigaar oh8n min ooriigoo ilerhiileh chadamjgvi bvreg dotogshoo zorig muutai bolj osson svvld ni surguulid orson hoinoo eejee bagsh namaig honjil gudas hiideg oroond tvgjij gerel untraagaad uilhaar chimhej algaddag baisan eejdee helbel tursagiig chin huulna gedeg baisan g3ed uilj bilee ternees hoish 2 dvvg ni tsetserlegt ogoogvi ee

    Хариулах
  • 202.126.89.247
    2023/03/23

    яг ийм үeд багш нар минь юм болгоныг эмзжг хүлээж аваад байгаа эцэг эхчүүдийг нэг өдөр хамт ажилуулаад өөрсдийн ажлаа ойлгуулах хэрэгтэй юм байна лээ шүү нэн ялангуяа 2 настай анги бол бүр хэрэгтэй гэж боддог юм. Гэхдээ одоо ямар нэг юм болбол шууд багш гэдэг болждээ бүр амар муу бол хойд талын хар овоохой гэдэг шиг ЗА ТЭГЭЭД АВАХ ГЭЭХИЙН УХААНААР ХАНДААРАЙ ДАА СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХЭЭР Л ШУУД СӨРӨГ БУРУУ ТАЛААС АВЧ ҮЗЭЭД СЭВЭЭД САВААД БАЙДАГ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ БАГШ Ч ГЭСЭН ХҮН ШҮҮ

    Хариулах
    • 202.126.90.63
      2023/03/23

      Яг зөв

  • 202.179.24.25
    2023/03/23

    Багш 2 хон настай нялх хүүхдийг зодохгүй бид ямар дэргэд нь байсан биш өдрийн бүтэн 10 цагийг хүүхэдтэй чинь өнгөрөөдөг хүнийг хардаж сэрдэж болохгүй учир нь олдоно баахаа.

    Хариулах
  • 202.9.41.27
    2023/03/23

    Багш нарыг хардаж нийгэмд буруу ойлголт төрүүлдэг харьцаа муутай сонин эцэг эхчүүд зөндөө шүү. Бид нар ганц хүүхдээ өдөрт харах гэж яаж ядардаг билээ. Тэгэхэд энэ 2 багш чинь түмний 40-50 хүүхэдтэй ямар байдалтай өнжих нь тодорхой худлаа хийрхэж цэцрэхсэн хоосон толгойтууд их байх юм тийм л сүрхий юм бол өөрсдөө хүүхдээ хараач

    Хариулах
  • 66.181.161.15
    2023/03/23

    Bagsh arai ch hunii huuhdiig ingej zodohgui bailguidee seheeten bagsh hun bndaa

    Хариулах
  • 192.82.67.41
    2023/03/23

    5-шарын нэгэн цэцэрлэгт хүүхдийн аав багшийг хүүхэд зодсон гээд улаан гүтгэсэн гэсэн. Багш гь бүр гайхаад…ядаж хөдөлдөг ч үгүй чимээгүй охиныг би яахаараа зоддог байхав…? Гээд ажлаасаа гарсан.

    Хариулах
  • 192.82.67.41
    2023/03/23

    Өөрөө 2-3 хүүхдээ буруу хүмүүжүүлдэг байж багшийг бүхнийг бүтээ гэдэг ЭЭ-чүүд ичиж амьдар.

    Хариулах
  • 66.181.161.101
    2023/03/23

    30 -35 хүүхдийг 2 хүн харж баалгаж шээлгэж хооллож унтуулж байга гэдгийг мэдэх л хэрэгтэй юм л болуул багшийг ажилгүй болох гээд үзэх юм да.

    Хариулах
  • 202.55.188.81
    2023/03/23

    Huuhdee tsagt ni avch bai ym bolvol bagsh.

    Хариулах
  • 192.82.72.169
    2023/03/23

    Багшийг л буруутгадаг тогтолцоог болимоор юм доо.

    Хариулах