Х.Нямбаатар: Гадаад руу оргон зайлсан Ч.Сайханбилэг нарын мөнгөн гуйвуулга, гүйлгээ хийж байгаа дансыг хаана

Moderator
2023/03/22

"Шувуу" ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэг тэргүүтэй 92 хүнийг гадаадаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр "Тухайн хүмүүсийн Монголоос санхүүжилт авч мөнгөн гуйвуулга хийж байгаа дансыг хаахаар болсон талаар мэдээллээ. 

Тэрбээр "Нэгдүгээрт, Мөрдөх шалгах ажиллагаа явцад оргон зайлсан хүмүүсийн хувийн гадаад улсад төлбөр тооцоо хийж байгаа, дотоодоос санхүүжилт авч байгаа дансыг хааж зарцаах үйл ажиллагааг явуулах үүрэг даалгавар өгсөн. АТГ дээр шалгагдаж байгаа оргон зайлсан хүмүүсийн тоо 18 хүнээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл 100 гаруй хүнийг эх оронд нь авч ирж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Тэдгээр хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох ажил хийгдэж байна.

Хоёрдугаарт "Хувийн хэвшлийг дэмжиж, төрийн хүнд суртал, дарамтаас гарах, хөгжих боломжийг хангах үүднээс хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаанд саад учруулж байгаа үйлдлийг Эрүүгийн хуульд тодотгож, нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах чиглэл өгсөн" гэдгийг тодотгов. Мөн тэрбээр "Дөрөвдүгээр сарын хоёр дахь 7 хоногт багтаан хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авагддаг таслан сэргийлэх арга хэмжээ авдаг төрлийг нэмэгдүүлэх, шаардлагагүй тохиолдолд цагдан хорих ТСАА авдаг явдлыг таслан зогсоож, зорчих эрхийг хязгаарладаг болох нэмэлт өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна" гэлээ.  


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.246
    2023/03/22

    Ингээд зарлачихаар дансаа хаалганаасаа өмнө бүх мөнгөө татаад авчих байх даа. Зарлахгүйгээр шууд дансыг нь хааж болдоггүй юм байх даа

    Хариулах
  • 202.126.88.177
    2023/03/22

    Хувийн хэвшлийг дарамталж хууль хүчний бмйгуулгаар айлган сүрдүүлж 5 тэрбум төг хөрөнгө оруулан үйл ажилгаан хэвийн явж байрад тусгай зөвшөөрлийг нь цуцлаад дэндүү дээрлхсэн дээ зб хүн нь Т Энхтүвшин их гишүүн

    Хариулах
  • 103.212.119.223
    2023/03/22

    Тэртэй тэргүй мянга данс хаагаад яахав дээ төрийн чинь нууц гэж юм үлдсэн бол тэрүүгээр чинь хооллож орогнож яваа хүн тэндээс санхүүжиж байгаа тэдний гар хөл бологсодын санхүүг барьж байгаа том хүн байх өө

    Хариулах
  • 139.5.217.197
    2023/03/22

    End awchraad shorongiin hvnd hvnd garuudtai hamt horioch sdaag

    Хариулах
  • 66.181.161.4
    2023/03/22

    Зөв. Сайханбилэг бол эх орноо худалдсан урвагч. Хятадад бол үг дуугүй цааз авах хүн дээ.

    Хариулах
    • 202.179.22.71
      2023/03/23

      yaag unen

    • 202.9.46.134
      2023/03/22

      Бүх хөрөнгийг нь хурааж урд зүг рүү нь даруй цөлсүгэй!!!

    • 202.9.46.134
      2023/03/22

      Муу эрлийз урвагчыг даруй олж ирж цаазаар авиач!!!

  • 139.5.218.135
    2023/03/22

    Kek

    Хариулах