Холливудын алдарт жүжигчин Том Крузийн хувьд сүүлийн хэдэн долоо хоног зав зайгүй, нэлээд үйл явдлууд давхацан өнгөрлөө. Гэнэт шийдээд эхнэрээсээ салчихлаа, хамгийн сүүлд тоглосон “Oblivion” киноныхоо зураг авалтыг ч дуусгалаа.
Тэрээр энэ амралтын өдөр Малибу дах Тони Тавернд өдрийн хоол идээд сүмд очихоор явахдаа папарациудын дуранд өртжээ. Ингэхдээ папарациудыг хараад “би зүв зүгээрээ” хэмээн чангаар инээмсэглэн хэлжээ. Холливудынхан гэж сонин хүмүүс юм. “Гавьяа байгуулсан юм шиг” охиноо өнчрүүлж, эхнэрээсээ салчихаад харин ч бүр баяртай гэмээр алхална.
Өнөөдөр 50 настай ч наснаасаа залуу харагдах тэрээр урт ханцутай цагаан цамцыг жинсэн өмдтэй хослуулж, теннисний пүүз өмсчээ. Том Круз эхнэрээсээ салснаас хойш сүмд очиж, сэтгэл зүйн тайтгарал олж авч байгаа юм байна.
Кейти Холмс зургаан настай Сури охиноо өөр дээрээ авч үлдэн Том тэдэнд халамжийн мөнгө төлж байгаа бөгөөд эцгийн эрхийн дагуу охинтойгоо уулзаж байгаа. Тэр одоогоор Нью-Йоркийн ойролцоох газар, охиноосоо холгүйхэн амьдрах шинэ байр хайж явна.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав