Монгол түмэн бөхдөө хайртай зон олон. Тийм ч учраас бөхчүүд нь ёс жудагтай байж, монгол эр хүний гүндүүгүй зан чанарыг эрхэмлэдэг. Арт түмний хайртай аваргуудын нэг МУ-ын Дархан аварга Г.Өсөхбаяр гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх байх. Түүнийг гэргийг Б.Нарантуяа гэх бүсгүй байдаг бөгөөд төрийн албанд мэргэжилтэн байх үеэсээ л сайн хүний нэрээр буюу сайн бөх нөхрийнхөө нэрээр олонд хүндлэгдэж, алдаршиж эхэлсэн гэдэг. Тэрээр тушаал дэвшиж ЭМХТөвийн даргаар ажиллахдаа авилгын хэрэгт холбогдож нийгэм даяар нэлээд шуугиан дэгдээснийг та бүхэн санаж байгаа байх. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэгчлэн аварга маань мөн л нэр нүүрээрээ хууль хяналтын байгууллагаар яван гаргаж авсан юм билээ. Ийн алдаж гишгэсэн эхнэрийгээ сайн нэрнийхээ ард аргалж үлдсэн аварга маань саяхан манай папарацци дуранд өртлөө. Тэрээр нэгэн арга хүндтэй зочдын нэгээр уригдан ирсэн байх бөгөөд эхнэр түүний ард суух ажээ. Аварга цугласан олонд босж хүндлэл илэрхийлэхэд зочид хариу алга ташилтаар мэндчилхэд эхнэр нь харин ч нэг тоосон шинжгүй утсаар ярин суугаа харагдана лээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа