Т.Дэлгэрмөрөнгийн “Ду Хан” стайл

Moderator
2018/09/19

Номин талст” хамтлагийнхнаас олны анхааралд хамгийн их өртдөг нь дуучин Т.Дэлгэрмөрөн. Дууны хөг эгшиг, утга уянгыг  чин сэтгэлээс гаргаж дуулах тэр халзан толгой, соёмбо шивээсээр трэнд болсон эр. Саяхан манай папарацци дуранд өртөхдөө урьд өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй стайлтай буулаа. Хар шилээф малгай хазгайдуухан тавьсан тэр дээрхэн үед залуусыг байлдан дагуулж байсан “Зоригт эрийн түүх” киноны гол дүр Ким Духаны дүрийг эрхгүй санагдуулах аж. Тэр харцыг нь ч гэсэн анзаарвал дүрээрээ л мөн дөө.